Ардчилсан намын ҮЗХ Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханы нэрийг дэвшүүллээ (2005.03.30)
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал өчигдөр болж тус хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэсэн байна. Үндэсний зөвлөлдөх хорооны энэ шийдвэрийг Ардчилсан намын маргааш хуралдах их хурал буюу Үндэсний чуулганаар баталгаажуулснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах эцсийн шийдвэр гарах юм байна. Үндэсний чуулганд тус намын хот хөдөөгийн салбар байгуулагуудыг төлөөлсөн 900 орчим гишүүн оролцох бололтой.
Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлыг намын дарга Р.Гончигдорж, ҮЗХ-ны гишүүн Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж удирдаж, хурлыг нээлттэй хийсэн ажээ.