Ерөнхийлөгчийн сонгуулиар нутаг дэвсгэрийн 30 хороо ажиллана (2005.03.31)
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнийг батласан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн 30 хороог хуулийн дагуу аймаг, дүурэгт байгуулж ажиллуулдаг журамтай.
Хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хороодыг байгуулахдаа аймгийн болон нийслэлийн ИТХТ-ийн саналыг харгалзан санал хураах өдрөөс 50 хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Эдгээр 30 хороог нийт 282 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, МАХН-ын 94, Ардчилсан намын 63, Эх орон намын 30, ИЗ-БНН-ын 21, БНН-ын 17, нам бус 57 хүнийг ажиллуулахаар баталжээ. Хуралдаанаас нутаг дэвсгэрийн хороодын удирдлагад сонгуулийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах үурэгтэй салбар хороо, хэсгийн хороог хуульд заасан хугацаанд нь байгуулж, ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн өдрийн хуралдаанаар СЕХ-ны гишүүд, орон нутагт ажиллах хуваарийг гаргав.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн эрүүл мэндэд дугнэлт гаргах комиссыг байгуулж ажиллуулж байгаа тухай СЕХ-ны дарга хуралдаанд мэдээлэл хийв гэж СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.