Айвенхоу майнзтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг санал болгож, хуулийн төсөл өргөн барьжээ (2005.04.05)

A- A A+
Айвенхоу майнзтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг санал болгож, хуулийн төсөл өргөн барьжээ (2005.04.05)

Айвенхоу майнзтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг санал болгож, хуулийн төсөл өргөн барьжээ (2005.04.05)

УИХ-ын гишүүн О.Энхсайхан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ашигт малтмалын болон Орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт өргөн барьжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Одоо мөрдөж байгаа хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг эхний таван жилийн хугацаанд татвараас чөлөөлж дараагийн таван жилд нь 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь татвараас зайлсхийж, богино хугацаанд олборлолт хийх нөхцөл олгож байна гэж О.Энхсайхан үзэж байна. Тухайлбал 36 тонн орчим алтны нөөцтэй газар олборлолт хийж байгаа "Бороо гоулд" ХХК ноднин найман тонн буюу 120 гаруй тэрбум төгрөгийн алт олборлосон атал ашигт малтмал ашигласны төлбөрт дөнгөж 2.5 хувийг төлсөн. Энэ хурдаараа ажиллавал нөөцөө 2-3 жилийн дотор дуусгах төлөвтэй гэж тэрбээр жишээ дурдсан байна. Түүнийхээр энэ байдлууд нь дээрх хуулийн заалтуудад өөрчлөлт оруулж татвараас чөлөөлөх хугацааны хязгаарлалтаа өөрчлөх шаардлага тавихад хүргэж байгаа гэж “АЭ” сонинд тэмдэглэжээ.

Оюутолгойг ашиглах тогтвортой байдлын гэрээнд Айвенхоу майнз компанитай ашгаа 50:50 хувиар хуваах /бүтээгдэхүүн хуваах/ нөхцөл оруулах саналтай байгаагаа мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Энхсайхан илэрхийлсэн байна.