Нэр дэвшигчид халз мэтгэлцэх бололтой (2005.04.07)

A- A A+
Нэр дэвшигчид халз мэтгэлцэх бололтой (2005.04.07)

Нэр дэвшигчид халз мэтгэлцэх бололтой (2005.04.07)

“Зууны мэдээ” сонины ¹80-д мэдээлснээс үзвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэх бололтой. Нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүд өчигдөр нүүр уулзаж, халз мэтгэлцээн хийх талаар ойлголцолд хүрч, тавдугаар сарын 14-нд Монголын үндэсний радио, телевизээр явуулахаар болсон гэж тус сонинд бичжээ. Халз мэтгэлцээний нэвтрүүлэг нэг цаг 20 минут үргэлжлэх бололтой. Гэвч одоогоор СЕХ болон нэр дэвшигчдийн сонгуулийн штабын зүгээс энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байна.