Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан
![]() |
![]() |
2004 оны 9 сард хэвлэгдсэн Yндэсний Статистикийн Газар |
Yндэсний Статистикийн Газар Монгол Улсад анх удаа Ажиллах Хүчний Судалгаа ( АХС) -г түүврийн аргаар явуулж, хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг улирлаар тооц сон үр дүнг танилцуулж байна.
Судалгаанд нийт 12,800 өрх сонгогдсоноос 12,787 өрх судалгаанд хамрагдаж, хамрагдалтын түвшин 99,9 хувьтай гарав. Судалгаанд нийтдээ 49,948 хүн хамрагдаж асуулганд хариулжээ.
Судалгааны мэдээллийг 2002 оны 10 дугаар сараас 2003 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд 4 улирлаар цуглуулсан байна.
Тайлангийн бүтцийг танилцуулбал Бүлэг 2-т судалгааны аргачлал, зохион байгуулалтын талаар, Бүлэг 3-т Монголын хүн ам зүйн гол үзүүлэлтүүдийг, Бүлэг 4-т хүн амын сүүлийн 7 хоногт эрхэлсэн үйл ажиллагаа буюу эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаан дахь оролцоо, Бүлэг 5-д сүүлийн 7 хоногийн байдлаар ажиллах хүчний үзүүлэлтүүдийг тооцсоныг, Бүлэг 6-д хүн амын ажил эрхлэлтийг эдийн засгийн салбар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүрэн бус ажил эрхлэлт, давхар ажил эрхлэлтийг тооцсоныг, Бүлэг 7-д ажилгүйдлийг нарийвчлан тооцож, гол үр дүнг танилцуулсныг, Бүлэг 8-д хүн амын байнгын идэвхитэй, идэвхигүй байдлыг сүүлийн 7 хоногийн буюу тухайн үеийн идэвхийн байдалтай харьцуулсан үзүүлэлтүүдийг, Бүлэг 9-д албан бус секторын тодорхойлолт болон албан бус сектор дахь хөдөлмөр эрхлэлтийг сүүлийн 7 хоногийн байдлаар тооцон байршил, насны бүлэг, ажил мэргэжлээр харуулсныг, Бүлэг 10-д хүүхдийн эдийн засгийн идэвхи, хүүхдийн хөдөлмөрийн талаар, Бүлэг 11-д ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүдийг 4 улирлаар тооцож, ажиллах хүчний улирлын хэлбэлзлийн үр дүнг, Бүлэг 12-д улсын хэмжээнд болон бүс нутаг, хот, хөдөөгийн түвшинд ажиллах хүчний хэд хэдэн үзүүлэлтээр түүврийн алдааг тооцсоныг тус тус танилцуулсан байна.