Н.Энхбаяр Улаанбаатарт, М.Энхсайхан Дорнодод ажиллаж байна (2005.04.12)

A- A A+
Н.Энхбаяр Улаанбаатарт, М.Энхсайхан Дорнодод ажиллаж байна (2005.04.12)

Н.Энхбаяр Улаанбаатарт, М.Энхсайхан Дорнодод ажиллаж байна (2005.04.12)

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нэр дэвшигч Н.Энхбаяр Соёлын төв өргөөнд, М.Энхсайхан “Цуки хаус”-д намын нөхөд, дэмжигчдийнхээ хамт сонгуулийн кампаниа албан ёсоор нээсэн. Эдгээр нэр дэвшигч олон нийтийг хамарсан шоу цуглаан зохион байгуулахгүйгээр нээлтийн ёслолоо даруухан эхэлсэн хэмээн Монголын өдөр тутмын сонинууд бичиж байна.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд энэ өдрүүдэд нийгмийн янз бүрийн бүлгүүдтэй, тухайлбал урлаг, спортынхон, эмэгтэйчүүд, ахмадуудтай уулзаж сонгуулийн кампаниа өрнүүлж байна. Түүний гол өрсөлдөгч М.Энхсайхан Дорнод аймагт ажиллахаар өчигдөр Монголын иргэний агаарын тээврийн хуваарьт нислэгээр явжээ. Тэрбээр наран ургах зүгээс сурталчилгаагаа эхэлж Монголыг тойрохоор шийдсэн гэж “АЭ” сонинд тэмдэглэжээ.

Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын тухайд тэрбээр “Бүтээн байгуулалтын төлөө” гэсэн уриатайгаар энэ пүрэв гаригт сурталчилгаагаа эхлэнэ хэмээн “ЗМ” сонин мэдээлжээ. БНН-ын нэр дэвшигч Б.Жаргалсайханы тухай тоймтой мэдээ алга байгаа бөгөөд тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа бололтой.