Нарантуул ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдал (судалгааны тайлан)

A- A A+
Нарантуул ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдал (судалгааны тайлан)

Нарантуул ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдал (судалгааны тайлан)

Монгол хэл дээр

Судлаачид: ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан “Идэр” ДС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Ц.Пүрэв ахлагчтай судалгааны баг

 

2004 оны 10-сард хэвлэгдсэн

Шилжилтийн үйл явцыг дагаад монголд нийгмийн олон шинэ бүлэг үүссэний нэг нь “ганзгын наймаачид” буюу жижиг бизнес эрхлэгчид бөгөөд бүтцийн хувьд тун эрээвэр хураавар /урьд эмч, багш, цэргийн албан хаагч, жолооч, үйлдвэрийн ажилчин гэх мэт янз бүрийн ажил мэргэжил эрхэлж байсан хүмүүсээс бүрэлддэг/ байдгаас гадна энэхүү бүтцэд эмэгтэйчүүд ихээхэн жин дардаг билээ. Жижиг бизнес эрхлэгчдийг нөгөө талаар албан бус секторт ажиллагсад гэж тодорхойлж болно.

Ерөнхийдөө албан бус салбар гэдэгт бүргэлд хамрагдаагүй, аливаа зохицуулалт болон татварын гадна байдаг учраас албан статистикт хамрагдаагүй, хэмжээгээр бага хөдөлмөр шингээлт ихтэй, хувиараа аж ахуй эрхлэх бизнесийг хамруулж ойлгодог. Энэ секторт ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд гаргаснаас зардал бага шаарддаг, өндөр орлогын татвар төлдөггүй учраас саад бэрхшээл бага тохиолддог. Албан бус секторт ажиллагсад тухайн нутаг, дэвсгэрийнхээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж орлогоос хамаарсан татварын оронд тогтмол татвар төлдөг.

Албан бус сектор нь Азийн бусад оронд хот суурин газрын уламжлалт хэсэг байдаг бол Монгол орны хувьд цоо шинэ зүйл юм. Монголд албан бус сектор үүссэн болон өргөжин тэлж байгааг дор дурьдсан шалтгаантай холбож үздэг.

Монголд албан бус сектор бий болоход:

•  Социалист системийн задрал

•  Зах зээл нээлттэй болсон

•  Эрэлтэд гарсан өөрчлөлт

•  Хотжих үйл явц

•  Соёлын асуудлууд нөлөөлсөн

?үнээс гадна эрхийн зөвшөөрөл хялбар олддог, албан секторыг бодвол бага татвартай, үнийн өрсөлдөөнтэй авилгал болон засгийн газрын шахалт бага байдаг өөрийн дур зориг хүсэл сонирхолоор ажиллах боломжтой зэрэг онцлогтой. ?нөөдөр албан бус секторт ажиллагсдыг “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” Монгол улсын хуулиар албан ёсоор тодорхойлох болсон юм.

Улс орны эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход албан бус секторт ажиллагсад ихээхэн үүрэг гүйцэтгэх болж эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар нийт үйлдвэрлэлийн 25% харин нийт ажиллагсдын 24.7%-ыг (60200 гаруй) энэ салбарт ажиллагсад бүрдүүлж байна. Энэ нь тийм ч бодит тоо баримт биш бөгөөд зөвхөн “Улаанбаатар хотод 105 - 130.000 хүн энэ салбарт ажилладаг гэсэн багцаалсан тооцоо хийжээ. Албан бус салбар дахь үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлтэй байна.”

Харин 2000 онд явуулсан хүн амын тооллогоор хөдөлмөрийн насны идэвхитэй хүн амын ажил эрхлэлтийг салбар бүрээр гаргасан ба эдгээрээс албан бус секторт харъяалагдаж болох бөөний болон жижиглэн худалдаа гэр ахуйн засвар, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө түрээс бизнесийн үйл ажиллагаа, өрхийн аж ахуйд ажиллагсад 232029 байгаа нь нийт ажиллах хүчний 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Гэхдээ эдгээр хүмүүс бүгд албан бус секторт ажиллагсад гэж хатуу ойлгож болохгүй юм.

Одоогийн байдлаар албан бус секторт ажиллагсад тэр дундаа лангуу түрээслэгчдийн /ялангуяа ил задгай талбайд ажиллагсад/ ажлын байрны орчин хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, тэдний эрүүл мэндтэй холбогдсон бэрхшээл, маргаантай асуудлууд цөөнгүй гарч энэ нь “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” гэсэн Монгол улсын ?ндсэн хуулийн заалттай зарим талаар зөрчилдөж байгаа нь уг асуудлыг социологийн ухааны үүднээс тусгайлан авч судлах шаардлагыг буй болгож байгаа юм.