Татварын хуульд оруулах өөрчлөлтийн талаар Засгийн газарт танилцууллаа (2005.04.13)

A- A A+
Татварын хуульд оруулах өөрчлөлтийн талаар Засгийн газарт танилцууллаа (2005.04.13)
Татварын хуульд оруулах өөрчлөлтийн талаар Засгийн газарт танилцууллаа (2005.04.13)

Сангийн сайд Н.Алтанхуяг Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналуудаа өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулан зөвлөлдсөн байна. Тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татварын нэг шатлалд аажмаар шилжих тухай заасан. Одоогоор нэг шатлалд шилжих боломжгүй байгаа тул бизнес эрхлэгчидтэй зөвлөлдсний дагуу 100 саяас дээш орлоготой бол 30 хувийн татвар төлдөг байсныг 500 саяас дээш орлоготой бол ийм хувийн татвар төлөх эхний хувилбарыг санал болгож байна хэмээн мэдэгджээ. Ингэснээр 44 аж ахуйн нэгж 30 хувийн татвар төлж, татварын орлого 4,6 тэрбумаар буурах тооцоо гарчээ. Сангийн сайдын хэлснээс үзвэл эдүгээ 24 мянга гаруй аж ахуйн нэгжээс 170 орчим нь л 30 хувийн татвар төлдөг байна.

Хэдийгээр 30 хувийн татвар төлдөг аж ахуйн нэгж цөөрвөл төсөвт 4.6 тэрбум төгрөг дутах ч Засгийн газар зоригтой өөрчлөлт хийх цаг болсон гэж Сангийн сайд Н.Алтанхуяг “Өдрийн сонин”-д /¹090/ ярьсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчид давуу эрх эдэлж байгаад дотоодын хөрөнгө оруулагчид гомдолтой байдаг. Энэ удаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлаж үзэхгүй гэж тэрбээр мөн хэлжээ. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх бодолтой байгаа гэж Н.Алтанхуяг сайд ярьсан хэдий ч энэ асуудал шийдэгдэхэд багагүй хугацаа орох төлөвтэй гэж тус сонин тэмдэглэжээ.