Н.Энхбаяр Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллав (2005.04.14)
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр энэ сарын 10-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хархорин суманд, 10, 11-нд Архангай аймагт ажилласан байна. “Өнөөдөр” сонинд мэдээлснээс үзэхэд Н.Энхбаяр мөрийн хөтөлбөрөө сайтар боловсруулсан хэдий ч олон түмний санал бодлыг тусгаж баяжуулахыг чухалчилж байгаа аж. Түүний уулзалтуудад БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очир, Сангийн дэд сайд Ч. Ганзориг, Улсын аварга Г.Өсөхбаяр нар хамт оролцжээ. Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн зөрүү, итгэлийн 3000 төгрөг, 40 мянган орон сууцны хөтөлбөрийн талаар сонирхон асууж, урт удаан хугацааны зээлээр орон сууц худалдаж авахад туслах саналыг залуучууд тавьж байлаа хэмээн тус сонинд мэдээлжээ.