М.Энхсайхан Сүхбаатар аймагт ажиллажээ (2005.04.14)
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан Сүхбаатар аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж, аймгийн төвийн байгууллагуудаар орж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна. “Өдрийн сонин”-д мэдээлснээр түүнтэй хамт Ардчилсан намын дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ж.Батхуяг, улстөрч Баабар нар явж байгаа аж. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна.