Ерөнхийлөгч Н.Багабанди Б. Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа (2005.04.14)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Багабанди Б. Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа (2005.04.14)

Ерөнхийлөгч Н.Багабанди Б. Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа (2005.04.14)

"Эх орон" намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат өчигдөр Ерөнхийлөгч Н.Багабандид бараалхаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө үндсэн гурван санааг гол болгон дэвшүүлсэн. Тухайлбал, төрийн тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хүний хөгжлийг нийгмийн дэвшлийн үндсэн шалгуур болгох, Монголын ард түмний үнэт зүйлс, түүх соёл, ёс заншлыг эрхэмлэн дээдэлж, үндэсний хэмжээнд ёс суртахууны үлгэр үзүүлэн ажиллахыг зорьж байна хэмээн танилцууллаа гэж түүний сонгуулийн сурталчилгааны албанаас мэдээлжээ.