2005 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын төсөв 9,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна (2005.04.14)
Үндэсний статистикийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын эхний улирлын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн байна. 2005 оны нэгдүгээр улирлын байдлаар 350,2 мянган бод мал хорогдсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 257,2 мянгаар илүү байгаа аж. Мөн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 152,1 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 161,9 тэрбум болсон байна. Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 9,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Тэрчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифыг 2000 онтой харьцуулахад 35,2 хувь, 2004 оны 12 дугаар сарынхаас зургаан хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 43,1 сая төгрөгийн алдагдалтай гарчээ. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 20,1 хувиар өссөнөөс экспорт 28,1 импорт 14,4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 273 хүнээр нэмэгдэж, харин бүртгэгдсэн гэмт хэрэг 899-өөр буурсан байна гэж “Өнөөдөр” сонинд мэдээлжээ.