Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байна (2005.04.18)

A- A A+
Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байна (2005.04.18)

Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байна (2005.04.18)

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажээ. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Орхон аймагт ажилласан байна. Тэрбээр Эрдэнэт хотод сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн хэмээн “ЗМ” сонин мэдээлжээ. Тэрчлэн түүнийг дэмжих нам бусчуудын хөдөлгөөн байгуулагдсан байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан Өмнөговь аймагт ажиллаад өнөөдрөөс Өвөрхангай аймагт очих юм байна. Харин ББН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан өнөөдөр Дорнод аймагт, Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат Говьсүмбэр аймгаас сурталчилгаагаа эхлээд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллана хэмээн тус сонин мөн мэдээлжээ.