Халз ярилцлагын талаар саналаа ирүүлэв (2005.04.21)

A- A A+
Халз ярилцлагын талаар саналаа ирүүлэв (2005.04.21)

Халз ярилцлагын талаар саналаа ирүүлэв (2005.04.21)

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы халз ярилцлага хийх тухай захидлын хариуг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн төв штаб өчигдөр өгсөн байна. Уг хариунд "Нэр дэвшигчдийн сонгуулийн штабын Ерөнхий менежерүүдийн уулзалтын үеэр халз ярилцлага хийх талаар санал нэгдсэн бөгөөд МАХН-ын сонгуулийн төв штаб энэ байр суурин дээр хэвээр байгааг дахин нотолж байна“ гээд Монгол Улсын Ерөнхийлөгчид парламентад суудалтай дөрвөн намаас нэр дэвшигчид цөмөөрөө оролцох талаар Ерөнхий менежерүүд ойлголцсон байхад хоёр нэр дэвшигч халз ярилцлага хийх нь бусад нэр дэвшигчээ үл ойшоосон, хүндэтгэж үзээгүй хэрэг болно гэж үзэж байна гэжээ.

Халз ярилцлагыг дөрвөн нэр дэвшигчийг оролцуулж хийх нь илүү зохимжтой бөгөөд сонгуульд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлнэ гэж МАХН-ын Сонгуулийн төв штаб үзэж байгаа аж. Мөн нэр дэвшигч бүрийн сонгуулийн кампанийг удирдаж буй байгууллагаас тодорхой хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, халз ярилцлагын журмыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа илэрхийлжээ.