Сонгуулийн ерөнхий хороо намуудын шаардлагад хариу ирүүлэв (2005.04.25)

A- A A+
Сонгуулийн ерөнхий хороо намуудын шаардлагад хариу ирүүлэв (2005.04.25)

Сонгуулийн ерөнхий хороо намуудын шаардлагад хариу ирүүлэв (2005.04.25)

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй Ардчилсан Нам болон БНН-ын сонгуулийн төв штабаас Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд хүргүүлсэн албан шаардлагын хариуг өгсөн байна. Уг шаардлагад, нутаг дэвсгэрийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг байгуулахдаа, "нам бус" гэсэн хүмүүсийг олноор оруулсан нь намуудаас саналыг үл харгалзсан төдийгүй МАХН-ын гишүүд давамгайлсан бүтэцтэй болсон. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд сонгуулийн хэсэгт 1478 хүн ажиллахаас "нам бус" төлөөлөл 447, МАХН-ын төлөөлөл 437, Ардчилсан намын төлөөлөл 310 байгаа нь "...аль нэг нам, эвслийн гишүүд давамгайлахыг хязгаарлана" гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна хэмээн дээрх намуудын сонгуулийн штаб үзэж байгаа юм. Иймд намуудын төлөөллийг тэнцвэржүүлэх, сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг өөрчилж удирдлагыг солихыг СЕХ-ноос шаардсан байна.

СЕХ намуудын шаардлагад хариу өгөхдөө, "1993,1997, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодыг байгуулахдаа "нам бус" сонгогч иргэд, төрийн захиргааны албан тушаалтныг оролцуулж ирсэн учир одоо нам бус иргэдийг оруулахгүй байх эрх СЕХ-нд олгогдоогүй болно. Хэрвээ зөвхөн намуудын төлөөллөөс бүрдүүлнэ гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн болон бусад холбогдох хуулийн заалтын талаар Улсын Дээд шүүхээс тайлбар гаргуулах буюу шүүхэд хандан шийдвэрлүүлж болно хэмээн мэдэгдсэн байна.