Б.Эрдэнэбат Зүүн бүсийн хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ (2005.04.25 )

A- A A+
Б.Эрдэнэбат Зүүн бүсийн хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ (2005.04.25 )
Б.Эрдэнэбат Зүүн бүсийн хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ (2005.04.25 )

Ерөнхийлөгчийн сонгуульд Эх орон намаас нэр дэвшигч Бадарчийн Эрдэнэбат Дорнод аймгийн төвийн сонгогчидтой уулзахдаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг бүсчилэн хөгжүүлэх бодлогын талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажил урагшилж байгаа мэт харагдавч олигтой ахиц дэвшил гарсангүй гэж үзэж байгаа ажээ. Бид ярьсаар, цаг хугацаа урсан өнгөрсөөр байна. Төр, засгийн дэмжлэг, нутгийн захиргааны санаачилгыг ард олны хүсэл зоригт нийцүүлсэн бүтээлч үйл ажиллагаа үгүйлэгдэж байна гэж тэр шүүмжилжээ.

Зүүн бүсэд багтаж байгаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хувьд Монголын нийгэм, эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Цайр, хар тугалга, уран, нүүрс, хайлуур жонш, алт, ховор металл, газрын тосны одоо ашиглаж байгаа болон ойрын ирээдүйд ашиглаж болохуйц нөөц нь тогтоогдсон олон арван орд газар байгаа нь зүүн бүс нутгийн онцлог давуу тал юм тэр үзэж байгаа аж. Зүүн бүс нутаг нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн бүх асуудлаа өөрөө бие даан шийдэж чадахуйц эдийн засгийн чадавхитай, уул уурхайн цогцолборуудыг дамжсан дэд бүтэц бүхий орчин үеийн хот маягийн суурингуудтай, зүүн бүс нутгийг төвийн бүстэй холбосон авто болон төмөр замтай цэцэглэн хөгжсөн бүс нутаг болох бололцоо бүрэн байна гэж хэлжээ.