Ц.Элбэгдорж: Засгийн ажил одоо л нэг цэгцэрч, гарт орж байна
“Өдрийн сонин” 2005 оны дөрөвдүгээр сарын 25-ны 100 дугаартаа Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой дэлгэрэнгүй ярилцлага хийжээ. Үүнийг бүрэн эхээр толилуулж байна.
-Саяхан танай Засгийн газрыг унах дөхсөн гэх юм. Юунаас болсон бэ?
- Энд гайхах юм юу байна. Нээлттэй нийгэмд хүмүүс засгаа солих тухай ярих нь байдаг л зүйл.
-Гадуур янз бүрээр л ярилаа. УИХ-ын Хаврын чуулганы нээлт дээр авилгалтай холбоотой хэлсэн уг тань танай Засгийн газрын зарим гишуүдэд таалагдаагүй юм биш үү?
-Танхимын гишүүдийн дунд ажил хэргийн маргаан, зөрөлдөөн гарахыг апийг тэр гэхэв. Миний үгийг сайн уншаарай. Би авилгалыг үйлдэл талаас нь бус бодлого талаас нь, түүний орчин талаас нь ярьсан. Авилгалын мөн чанарыг ойлгох нь түүнтэй тэмцэнэ гэж хашгирахаас хэд дахин чухал. Би хувьдаа хүмүүс яагаад бухимдаад байгааг, манайд авилга, хүнд суртлын байдал ямар байгааг хамгийн товчоор ганц нэг жишээгээр хэлэхийг оролдсон. Хамгийн гол нь Засгийн газар чинь байдлыг мэдэж байна. Ийм зүйл хийхийг төлөвлөж байна гэдгийг л хэлэх гэсэн юм.
-Таныг зарим хүн буруутгаад байгаа гол шалтгаан нь "Өнгөрсөн дөрвөн жил МАХН дангаар эрх барьсан, авилгал гэж ярих нь бидний тухай ярьж байна гэсэн үг, тэр бүү хэл манай даргыг хэлж байна" гэж бухимдаад байгаа юм биш үү?
-Тиим зүйл байхгүй. Авилгал бол нэг байгууллага, нэг албан тушаалтан гэхээс илүү тогтолцоо, үйлдэл шаарддаг бодлогын шинжтэй эд. Чөлөөт нийгэм гэж хэлчихээд бүхнийг зөвшөөрдөг байж болохгүй. Энэ бол үсэ өнгөрөөсөн хүнд суртлыг, түүнийг дагасан авилгалыг хадгална гэсэн үг. Авилгалд өгсөн мөнгө, эд зүйл үнэтэй байдгийг ойлго. Түүний үнийг жирийн хэрэглэгч төлдөг. Нэг зөвшөөрлийн төлөө мөнгө төлсөн бол түүнийгээ нөгөө зөвшөөрөл авагч бараа үйлчилгээндээ шингээдэг. Гааль дээр хахууль төлсөн бол зах дээр бараагаа зарахдаа үнэ нэмж байна. Гурилын үнэ өссөнөөс талхны үнэ өсч байгаа юм биш, харин тэр үйлдэл дунд хахуульд мөнгө гарзадсан учраас талхны өртөг өсөж байна. Нүүрсний үнэ өссөнөөс бус нүүрс нийлүүлэх явцад хүйтэн гар орсноос дулааны үнэ нэмэгддэг тал бий.
-Та авилгалаас болж үнэ өсдөг гэж хэлэх гээд байна уу?
-Авилгал, хариуцлагагүй бэйдал бол иргэдэд шударга бус ачаалал болж очдог. Жишээ нь: Саяхан Багануурын уурхайд тус бүр 800 сая орчим төгрөгний үнэтэй хоёр техник шатсан. Цэвэр хариуцлагагүйгээс. Тэр үнийг эргээд нүүрсээ зарж л тэд олно. Жишээг холоос хайх хэрэггүй.
-Засгийн газрыг огцруулчихвал, том даргыг сольчихвол асуудал шийдэгдэх гээд байгаа юм биш үү. Та манай засагт авилгал, хуйвалдаан байхгүй гэж хэлж чадах уу?
-Засгаа хүмүүс нээлттэй нүдээр харж шүумжлэх нь буруу биш. Гэхдээ засаг солих гэдэг их өртөгтэй ажил. Энэ удаа-гийнх бүр их өртөгтэй байх болно. Бас авилгал, хуйвалдаан л гэх юм. Хэдзн жилийн юм яриад байна. Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад хагас жил л болж байна.
Өөр нэг юм бол энэ Засгийн газрын онцлогийг өөрөө сайн мэдэж байгаа. Өрсөлдөгчийн чинь амьсгаа чихэн дээр байнга л мэдрэгдэж байдаг засаг. Уг нь ийм Засгийн үөд л Монгол улс хөгжилдөө саад болж байгаа зүйлээсээ ч салж бас хөгжилдөө тустай том шийдэл гаргаж болно.
-Энэ талаар танаас өөр хэдэн хүн ингэж бодож байгаа бол. МАХН-ын томчууд "За гайгүй, чамайг сонгууль өнгөрөнгүүт солино" гээд, танайхан дотор ч ээлжээ хүлээж, хорхой нь гозолзсон хүмүүс засаг унахыг отоод байгаа юм биш үү?
-Ийм нөхцөлд ажиллаж сурах хэрэгтэй ш дээ. Би тан-химынхаа нөхдөд хэлдэг. Дараачийн хүн чинь томилогдтол та ажлаа сайн хийж байх үүрэгтэй гэж. Засагт дуртай хүн гэж ер нь байдаг юмуу. Хэн ч дургүй л байдаг. Хүмүүс бидэнд яагаад дургүй байна гээд суугаад байх хэрэггүй. Тэдэнд барих сайн хариу бол асуудлыг шийдвэрлэх, хүлээсэн үүргээ сайн биелүүлэх.
-Одоо сэдвээ жаахан өөрчилье. Хүн бүр танаас ядууралтай хийж байгаа дайны чинь ур дуиг асуугаад байх шиг санагдах юм. Сая чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч хүртэл асууж л байсан. Би бас ижилхэн асуулт тавимаар байна?
-Дайн зарлах түвшинд уг асуудал очсон гэдэгтэй олон хүн санал нэгддэг боллоо. Хүмүус энэ тухай ярьдаг боллоо. Олон ажил эхэлж байгаа. Ямар ч болсон ядуурлын давшилт зогссон. Нэгталаас манай улс хүн амынхаа орлого, ажил эрхлэлт, амьжиргааны түвшинг өрхөөр нь, хүнийг нэрээр нь гаргасан бүртгэлтэй болно. Тэгээд хэдэн хүн, айл өрх ядуурлаас гараө, хэд нь нэмж ийм байдалд оров гээд Засаг дарга нартэй ярьдаг болно. Нөгөө талаар хүмүүсийн чөлөөтэй ажиллаж амьдрахад саад болж байгаа дарамт, гох дэгээний тооллого эхэлж байна. Хүнд суртлын дарамтаас нийгмээ цэвэрлэх их цэвэрлэгээгхийнэ. Санаачлагатай иргэдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, ахуй амьдралаа өөд татах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авиа. Гэхдээ засаг хичнээн ажиллаад хувь хүн өөрөө хичээхгүй бол бас л хэцүү.
-Ийм хэцүү Засгийн газрын тэргүүн атлаа та хэтэрхий олон зорилго тавиад байгаа юм биш үү? Таны ярьж буй зарим зүйлийг хэрэгжих вий гэсэн болгоомжлол танай танхимын гишүүдийн дунд хүртэл байх шиг санагддаг уу?
-Сонин асуулт байна. Сонин ч гэж та буруу бодож байна. Том зорилт тавьж байж их юм амжуулна. Яг ингэж хоёр талаасаа хоёр намаас тэнцүү төлөөлөлтэй Засгийн газар өнгөрсөн 14 жилд гараагүй, цаашид ховорхон тохиох байх. Тэртэй тэргүй эргээд л олонхи цөөнх, эрх баригч сөрөг хүчин гээд нэг өдөр бид дахиад л хуваагдана. Харин одоо л тэр хуваагдах үедээ шийдэхэд улам бэрхтэй болох, гэхдээ улс орны хөгжил ирээдүйд хэрэгтэй хэдэн асуудал байгаа юм.
Тухайлбал татварын цогц шинэчлэл байна. Засгийн газар дээр эрс шинэтгэлийн шинжтэй олон санаэнууд яригдаж байгаа. Нэг шинэчилсэн юм, олон жил гар хүрэхгүй, гэхдээ улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц болох төсөл оруулахыг хичээж байна.
Мөн засаг захиргаа, нутаг дэвегэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх төсөл бэлэн болж байгаа. Өгөдэй хаанаас хойш бараг найман зууны туршид дөрөв дэх удаагаа хийх түүхэн шинэтгэл бол энэ юм. Үүнийг дагаад төсөв санхүүгийн эрх, хөгжлийн санаэчлага орон нутаг руу, хүмүүс рүу очно. Улс орны маань дотоод хөгжлийн чадавхи хөдөлгөөнд улам эрчимтэй орно гэсэн үг.
Үүнээс гадна төрийн албаны шинэчлэл байна. Төрийн албанаас гарах нэг ч хүнийг бид хохироохгүй. Тэдгээрт зориулан мөнгөний дэмжлэг, сургалт, бичил зээл хосолсон багц гаргахаар төлөвлөж донор байгууллагуудтай ажиллаж байна. Мөн иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн сактай болох ажлыг хийж байна. Нэг үгээр хэлбэл төрийн ой сэргэж, бодлого нь тодорхой болж, хүнд хаягласан нэртэй очдог болно гэсэн үг.
-Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт гэснээс энэ талаар тодорхой мэдээлэл иргэдэд байхгуй байх шиг байна. Та дэлгэрүулж ярих уу?
-Ажлын хэсгийн боловсруулсан санал ойрын үед хэвлэлээр нилээд хэлэлцэгдэж байна. Яг үнэндээ бол энэ санал ажлын хэсгийнх биш Монголынхоо хөгжлийн талаар санаа зовж явдаг бүх хүмүүсийнх. Засаг захиргааны нэгжийг хуучин уламжлал шинээр гарч байгаа шэардлагад нийцүүлж томруулах, хотын стэтусыг хүлээн зөвшөөрч, бүсчилсэн, жигд хөгжлийн орчин бүрдүүлэх гээд энэ бүхэн хүн бүгдийн л боддог ярьдаг зүйл.
Ер нь манай ард түмэн нутгийн цаваа шинээр зураад эхэлчихсэн шүү дээ. Хүмүүсийн нуудэл суудал, өвөлжөө хаваржааны нутгийг хар. Хүүхдээ сургууль соёл бараадуулж байгаа байдлыг хар. Ерөнхийд нь хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудыг хар. Ажлын хэсэг, эаегийн хувьд шийдвэрийн төслийг бэлтгэж, хэлбэржүүлэх ажлыг л хийж байна. Агуулгын хувьд сүүлийн жилүүдэд маш их өөрчпөлт өөрийн жэм ёсоор явагдаж байна. Ер нь цуглаж байгаад хөгждөг, хөгжиж аваад тэлдэг нь нийгмийн жишиг.
-Засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө гэхээр хүн бүр л манай сум байх юм уу, тэр хошууны чинь төв хаана байх юм гэж л ярьдаг болоод байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Байгаа, бий болсон дэд бүтцийг өөрчлөх тухай хэн ч яриагүй. Юуг бүтээх, өөрчлөхөө иргэд өөрсдөө шийднэ. Сумдын хувьд бид нэг ч сумын хилийн цавыг өөрчлөөгүй. Сумд байдгаараа л байна. Сургууль, эмнэлэг ажилладгаараа л ажиллана. Харин илүү өргөн хүрээгээр амьдрал бизнесээ төлөвлөдөг болно. Хөгжиж дэвжих орчин боломж улам нэмэгдэнэ. Наад зах нь бэрээ өөр сумаас буулгаж, гэрээ өөр өвөлжөөнд барих сонголт гарч ирнэ. Хошууны төвийг энд тэнд байна гэж заагаагүй. Энэ үйл явцыг эхлүүлэх нь чухал болохоос өөрөө энэ шинэчлэл маань олон үе шаттай, удаан үргэлжилнэ.
-Зарим хүн би ажлын хэсэгт өөр саналтай байсан, энэ аймаг, хошуудын нэр ус ийм тийм байх ёстой гээд ярьж байгаа нь сонсогдох юм. Нэгдсэн саналд хүрч болдоггүй юм уу?
-Хүмүүсийм санал бодлыг өргөн сонсох ажил үргэлжилж байна. Ер нь хэлэлцүүлэг сүүлийн хэдэн жил хангалттай явагдсан. Нутаг дэвсгэрийн хуваарийг томруулах, хот төв суурин газрыг бүсчилж хөгжүүлэх, бий болсон хүчин чадлыг хадгалж үр ашгийг нь нэмэгдүүлэх гэдэг үндсэн санаан дээр манай ажлын хэсэг нэгдмэл байр суурьтай байгаа. Нэр усны хувьд яаж ч тогтож болно.
-Эргээд улс төр рүү ормоор санагдлаа. Нэг хэсэг МАХН, АН хоёр нийлэх юм гэнэ, Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэж шинэ нам байгуулагдах гэж байна гээд баахан шуугисан. Та энэ асуудалд хэр гүнзгий оролцсон бэ?
-Манайд хөгжлийн эрэл хайгуултай холбоотой олон яриа, олон санаа оноо гарч байна. Өөрийн чинь хэлдэг үүний л нэг хэлбэр. Нэг намын удирдлагаар бид олон жил явсан. Манай гол намууд ээлжилж эрх барилаа. Одоо хамтарч ажиллаж байна. Монголчууд
бид өнгөрсөн цөөн жил их юм үзлээ, их ч туршлагатай боллоо. Хамгийн гол нь манай улс төрийн хүрээний асуудал зохицуулалт муутай байна. Улс төр нэг хэсэг бодлого хөтөлж явсан бол одоо чангаагч хүчин зүйл болж хувирч магадгүй байна.
Ардчилал бол ярилцаж хэлэлцэж нийгмээ удирддаг тогтолцоо. Бүгд ярьж байгаа тохиолдолд хөгжил зогеож л байдаг гэсэн уг бий. Нэг нь хийх гэхээр нөгөө нь хэлээрээ дэгээ тавиад, нийлээд хийх гэхээр гурав дахь нь цагаан хоолой барьж босоод.
Өөрийгөө хүндэтгэдэг хүн бүр л өнгөрсөн 15 жилийн ажил байдлаа дүгнэж ямар гарц, ямар боломж байгаа талаар бодож байх шиг. Хамгийн гол нь бүтээлч санаа бодол давамгайлаасай. Монголын ардчилал тулгамдсан асуудлаа давж гарах хангалттай дархлаатай болсон гэж боддог.
-Та түрүүн "хэлээрээ дэгээдэх" гэж сонин үг хэрэглэлээ. Нэг нь хийх гэхээр нөгөө нь чангаагаад байгаа юм бол манайд ардчилал биш хатуу гар хэрэгтэй юм биш үү!
-Наадах чинь манайд элэгдтэл яригдсан сэдэв шүү дээ. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлж байж түүнд хүндэтгэлтэй хандаж байж л хөгжихөөс өөр сонголт байхгүй. Энэ бол миний итгэл үнэмшил.
-Таныг Засгийн Газар дээр шийдвэр гаргах гэхэд танхимын гишүүн чинь бойкот хийгээд их хуралд оруулахаар "ирц хүрэхгүй байна, нам дээр яриагүй" гэж гацаагаад байгаа юм биш үү?
-Хамтарч олонхийг парламентад бүрдүүлнэ, хамтарч засаг байгуулж ажиллана гэдэг эрх барих хамгийн төвөгтэй хэлбэр. Бид нэг хэсэг дээрх хэлбэрийн сайн талыг нь, боломжийнх нь тухай их ярьсан. Одоо зарим нь хэцүү талыг нь олж харж байх шиг байна.
Үүн дээр нэмээд ардчилал чинь өөрөө нийгмийн харилцааг зохицуулах хамгийн ярвигтай хэлбэр. Бүр тэр тусмаа хүн ам нь ядуу оронд. Монгол бол энэ утгаараа зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн ярвигтай замаар хөгжих гэж оролдож байгаа улсын нэг.
Гэхдээ бас чамлахаар чанга атга гэж ийм нөхцөл дунд юм хийгээд, асуудлаа шийдээд байгаа юм. Ядуу мөртлөө ардчилалтай, бас тэгээд эдийн эасгийн өсөлттэй макро үзүүлэлт нь тийм ч муу биш орон бол Монгол. Би хувьдаа энэ замыг зөв зам гэж боддог. Хэцүү замаар яваад бага амжилтад хүрэх нь амар замаар явах гэж өөрийгөө хуурахаас хамаагүй дээр.
-Ардчиллынхныг гараад ирэхээр, эсвэл засагт орохоор гудамжинд хүмүүс гараад ирэх юм. Та нарыг зөөлчилдөг сэтгэхүй нийгэмд байх шиг?
-Ардчиллын нэг сул тал нь энэ л дээ. Магадгүй давуу тал ч байж болох. Тэр тусмаа хоёр том нам хамтраад ажиллаж байгаа үед хоосон орон зай гарна. Түүнд эзэн суух гэсэн өрсөлдөөн их байна. Энэ бол өнөөгийн улс төрийн орчны бас нэг хүндрэлтэй тал нь. Өнөөдөр шийдэж чадах асуудлаа манай засаг хүн шаардсан ч шийднэ, шаардаагүй ч шийднэ. Чадахгүй зүйлийг яаж ч байсан чадахгүй.
Засгийг машинтай зүйрлэвэл манай машин хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа. Байнга л бензинийх нь улаан гэрэл асаалттай явж байна. Богино хугацаанд ч гэсэн танхимын хүрээнд эсвэл салбар салбартаа шийдсэн асуудал, дэвшүүлсэн хөтөлбөр, хийж байгаа ажлаа гаргаад харахаар маш их зүйл амжуулсан байна. Өнгөц харахад зөвшил гээд удаад байгаа мэт боловч агуулгаараа маш их ажил хийжээ. Манай танхимын гишүүд даралт нь ээлжилж ихсээд, эмнэлэг эм тариа болоод их ачаалалтай ажиллаж байгаа.
-Та танхим гэж нэлээд ярих юм. Би тантай ярилцлага хийх гэж хэдэн хоног хөөцөлдөхдөө зарим хуучин материал сөхөж үзсэн. Р.Амаржаргал гишүүн өмнө нь таны танхимд Гадаад харилцааны сайд байсан даа. Амаржаргал гишүүн нэг ярилцлагадаа "Манай Ерөнхий сайд хүний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй юм. Хамт ажиллахад маш амар хүн" гэж хэлсэн байсан. Та хоёр дахь удаагаа засаг тэргүүлэхдээ мөн л энэ зарчмаа барьж байгаа юу?
-Хүнд итгэл өгсөн бол ажлаа өөрийнхөөрөө зохион байгуулж хийх боломжийг нь бас өгөх хэрэгтэй. Бүх ажлыг хийх гэдэг, тэгээд нураадаг бус харин хүнээр хийх ажлыг хийлгэх нь зөв.
-Та Энхбаярыг Ерөнхий сайд байхад өгсөн нэг ярилцлагадаа "Эдэнд сайн ажиллах бүх боломж байна. 4 жил бол богино хугацаа. Саад болохгүй бүрэн эрхийг нь дуустал ажиллуулах нь зөв" гэж гэж ярьсан байсан. Таныг ингэж хэлж байгаа хүн одоо байна уу?
Е.С:- Намууд ээлжилж эрх барьж байхад бүрэн эрхийнхээ эхний жил заримдаа бараг хоёр жилийг нь өмнөхөө муулахад, хичнээн хүнд ажил авч байгаагаа нийгэмд ойлгуулахад, нэг үгээр хэлбэл хоосон улстөр хийхэд зарцуулдаг байсан. Дараа нь дунд нь нэг жил хийх ажилдаа анхаараад сүүлчийн жил нь сонгуульд бэлдсэн улстөр хийгээд өнгөрөөдөг маягтай байсан. Манай засаг бол энэ хэвшлийг эвдсэн. Өмнөхөө дайраагүй, жинхэнэ уламжлал шинэчлэлийг хослуулж ажиллаж байгаа. (Инээв) Ер нь энэ Их Хурал, Засгийн газарт аль нэг тапаар улс төр хийх орон зай хомс. Улс төрд хэрэгтэй байгаа зүйл хүн ардад, эдийн засагт хохиролтой байдаг. Энэ утгаар бол манай засаг муу юм хийх орон зайгүй засаг.
-Танаас би амьхандаа таныг цаадуул чинь их гээд хоёр жил ажиллуулаад, ажиллуулаад ч гэж хамгийн хэцүу юманд зүтгүүлээд солих юм шиг байна, юу бодож байна гэж асуугаад байгаа юм?
-Би өмнө ярьж байсан санаагаа дуусгамаар байна. Хамгийн гол нь ажил ч хийхгүй, алдаа ч гаргахгүй, бусдаас буруу эрээд суух боломж манай засагт байхгүй. Үүссэн асуудлыг эрсдэлтэй ч шийдэх хэрэгтэй. Зарим чухал асуудал шийдэгдэхгүй хойш тавигдаад байна. Түрүүчийн чуулганаар хэцүү ч байсан радио телевизээ засгийн хяналтаас гаргаж, бас улс төрийн намуудын хуулиа ч шинэчилж чадсан. Түүнийг аль нэг нам, эвсэл давамгайлсан Их Хурал, Засгийн үеүдэд шийдэж чадаагүй. Одоо юуны түрүунд сонгуулийн хуулиа янэалж, эрхэм гишүүдийнхээ хүлээг тайлах хэрэгтэй байна. Шийдэх асуудал овоороод, түүний ард гарч чадахгүй бол хямрал, харин хэцүү ч барьж аваад шийдвэл нийтээрээ хожих нөхцөл бүрдчихээд байнэ. Би энэ Их хурлыг ямар асуудал байна, шийдээд өгье гэсэн янзтай байна гэж харж байгаа. Заримдаа л жаахан зүйлээс болж том хямарчих гээд байгаа болохоос.
-Танд өмнө нь Ерөнхий сайд хийж байсныгаа одоогийнхтойгоо харьцуулах бодол төрдөг үү?
-Намайг завтай байхад л ийм асуулт асуу л даа. Жирийн үед Ерөнхий сайд дээр жилд нэг хоёр удаа орж ирдэг асуудал одоо бол үргэлж л миний ширээн дээр байдаг. Харамсах зүйл бол улс төрийн маргаан, зөвшил ярианд, хүний хүчин зүйл тойрсон юманд л их цаг үрэгдээд байх юм. Би энэ удаа ажлаа хэцүү гэдгийг нь мэдэж байж авсан учраас надад өөрт зовлон гэх юм мэдрэгдэхгүй байна.
-Тэгвэл төлөвлөөгүй байсан хүндрэл хэр гарч байна?
-Өмнө нь би энэ албанд томилогдохдоо юмыг их өөдрөгөөр, сайхнаар харж байсан. Тэгээд л хаалгаар ормогц хэцүү юмтай тулгарч хүнд байдалд орсон. Одоо бол гарч болох хүндрэл, хүрч болох үр дүн аль аль нь ойлгомжтой байна. Ганцхан харж чадахгүй байгаа юм бол танай сонин дээр юу гарахыг л харж чадахгүй байна.
-Манай сонинд ямар материал гарах нь танд тиим чухал гэж үү!
-Надад бол сонин хэвлэл юугаа бичиж ярих нь хүйтэн ч биш, халуун ч биш. Харин том юм хөдөлгөхөөс жижиг чулуу осолтой байдаг үе бий. Энэ Их хурал, засагт олон жил хуримтлагдсан магадгүй эрсдэл ихтэй юм шиг том асуудал шийдэхээс болж бус жижиг зүйлээс болж, ойлголт үнэлэмжийн зөрүү, хүн хоорондын өчүүхэн гомдлоос болж хүнд байдалд орчих гээд байдаг нэг онцлог байх шиг байна. Гэхдээ хүн бүр ялаагаа устгах гээд гэрээ нураачихаж болохгүйг ойлгоод л байх шиг.
-Зарим хөдөлгөөнөөс танд хандаж тодорхой албан тушаалтантай хариуцлага тооцох шаардлага тавьсан. Та олны нүдэнд илт байгаа хариуцлагагүй, авилгач хүмүүстэй хариуцлага тооцож чадах уу?
-Хариуцлага тооцох, хамтарч ажиллах гэдэг хоёр ойлголт нэг саванд багтахгүйн зовлон байна. Өмнө нь нэг нам гарч ирээд нөгөө нь хичнээн хашгирч, жагссан ч дүлий дүмбэ оргиод бүгдийг нь халаад өөрчлөөд хөөгөөд явуулдаг байсан. Тэнд сайнтай муутайгаа бүгд л ширвэгддэг байлаа. Одоо нэг албан тушаалтныг өөрчлөхөд улсын төсөв батлагдах эсэх дээр тулдаг болсон байх жишээтэй.
Боловсон хүчний асуудал хоёр талд, хоёр толгойд хоёуланд нь өвчин болчихоод байна. Жишээ нь татварын хуулиа шинэчлэх үү, эсвэл даргаа солих уу, тэгээд шинэ даргатай хуучин хуультайгаа суух уу гэдэг сонголт гарч байна. Улс төр бол байгааг сонгох, эс сонгох, нарийн асуудлыг бүр нарийн харж шийдэл гаргах урлаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар хамтарч ажил-лана гэдэг хариуцлагагүй байдлыг өөрчилнө гэсэн үг гэж аль аль талдаа ярьж эхэлж байгаа нь дэвшил. Үүнийг дагаад үйлдлүүд хийгдэж л таарна.
-Манай төсвийн үндэсний нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өндөр байна. Үүнийг багасгах хэрэгтэй гэж өмнө нь Та ярьдаг байсан. Гэтэл яамдын тоо олширсон. Үүнийг яаж ойлгох вэ?
-Асуудлын гол нь яамдын тоонд байгаа юм биш. Харин хүнд суртлыг нэмэгдүүлж байгаа агуулгад нь байгаа юм. Гурван яамтай болсон ч гучин мянган зөвшөөрөлтэй, тиим шат дамжлагатай байх юм бол нөгөө зардал өртөг, хүнд суртлын үнэ, дарамт өндөр хэвээр л байна. Харин олон яамтай ч зөвшөөрөл, лицензийн системийг өөрчилж халж чадвал төрийн аппаратын ажиллагаа нь сойсон морьд шиг л хөнгөн болно. Төрд байх ёегүй хүнд суртал бол хөдөлгөөн багатай, буруу зуршилтай, хүнд байдаг илүүдэл жин, өөх л гэсэн үг. Илүүдэл өөхнөөсөө салбал төрийн эрүүл мэнд сайжирч, ажил үйлчилгээ нь хурдан шуурхай болно. Үүнийг нь Интернет, цахилгаанд холбовол бүр ч сайн үр дүнд хүрнэ.
-Та өөрийнхөө ажлыг өндөг барьж байгаа хунтэй зүйрлэж ярьж байсан. Зарим нь өндөг нь хагарлаа, цуурлаа гэж бичсэн. Та өндөгөө ямраар харж байна?
-Зөвшлийн тухай ярьж байхдаа би дээрхи жишээг хэрэглэсэн. Тэр үед зөвшил хуйвалдаан гээд баахан шуугисан. Одоо бол энэ тухай бараг дурсахаа больж байх шиг байна. Хамгийн чухал нь хүмүүс тухайн нөхцлийг бус харин энэ хэд чинь хамтарч ажиллаж чадвал, тиим боломж олговол юм хийх улс байна гэсэн ойлголт давамгайлах боллоо. Би хувьдаа хүмүүс зөвшлийг, харагдаж байгаа дүр зургийг харж бухимдах бус харин түүний хүрч болох үр дүнг хардаг боллоо гэж олзуурхаж байна.
Өндөгний хувьд бол өнөөдөр улс орны амьдралд нөлөөтэй, шийдвэр гаргах үйл явцад оролцож байгаа хүн бүрийн атганд өндөг байгаа шүү дээ.
Тэр бүх өндгийг ганцаараа барьж явах гэж оролдох хэрэггүй. Сав савандаа байсан нь дээр. Нэг сагсанд бүх өндгөө хийж хагалснаас, өндгийг сагс тус бүрт нь байлгах нь хамаагүй эрсдэл багатай.
-Эх орон-Ардчилал эвсэл задарсан явдал бол танай Эвслийнхэн өндгөө хагалсан гэсэн уг мөн үү?
-Тодорхой хүмүүсийн хувьд тэгж ойлгож болно.
-Танай эвсэлд орж байсан зарим эерэг чиглэлийн нам чинь "Эвсэл засгаас болж задарсан" гэж одоо болтол яриад байгааг юу гэж ойлгох вэ? Тэгээд танай заегийг бараг л хууль бус Засгийн газар гээд байгаа биз дээ?
-Нэгд, эерэг чиглэлийн нам гэж байхгүй. Өөр байр суурьтай хүн гэж бий. Хоёрт, өнгөрсөн хугацаанд гарсан хэл яриа, хүндрэлд засгаас болсон зүйл гэж нэг ч байхгүй. Гуравт, Засгийн газар байгуулагдахдаа зөвшлийн субъект байсан.Одоо бол хуулийн этгээд.
-Хүмүүсийн анхаарал Оюу толгойг тойрсон маргаанд сүүлийн үед их чиглэж байна. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын талд байна уу, ард түмнийхээ талд байна уу? Энэ асуудал үндэсний эрх ашгийн хаагуур явж байна вэ?
-Засгийн газар хуулийн талд байгаа. Монгол улс манай хуулийн дагуу орж ирсэн, орж ирэх бүх хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй хандах ёстой. Дээрх асуудалд хөрөнгө оруулагчдын буруу гэж байхгүй. Тэд манай хуулинд итгээд, олгож байгаа хөнгөлөлт, чөлөөлтөд итгээд л хөрөнгөө оруулсан, хөрөнгө босгох, оруулах ажлаа хийж байгаа.
Би үндэсний эрх ашиг гэж юу болох талаар бусдаас дутуугүй боддог. Энэ тухай их зүйл уншиж эргэцүүлсэн. Тэгээд Монголын хувьд үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжлийн эрх ашиг юм байна гэж ойлгосон. Бидний хөгжилд тустай зүйл бүхэн манай эрх ашигт нийцнэ. Хөрөнгө оруулалтыг үргээх нь Монголын хөгжилд тустай биш. Тиймээс манай эрх ашигт нийцэхгүй.
-Та Оюу толгойн ордын талаар байгуулах гэрээ болон уг асуудлыг шүүмжилж байгаа хөдөлгөөн, хүмүүсийг буруушааж байна уу?
-Та бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Иргэд энэ тухай идэвх гаргаж ярьж байгаа нь буруу биш. Засаг ч ярилцъя гэж байгаа. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурлаар дээрх хөрөнгө оруулалтын талаар яриад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж шийдсэн. Тэр дагуу Засгийн газар ажиллаж байна. Хамгийн гол нь бид дотооддоо маргаж ярилцаж биесээ ойлголцож болно. Гэхдээ энд болж байгаа яриа гадагш ямар сигнал болж очиж байна, энэ нь Монгол улсын нэр хүнд, хөгжилд яаж тусах билээ гэдгийг бодох хэрэгтэй.
-Их Хурлын зарим гишүүн ашигт малтмал, хөрөн гө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулна, манай баялаг хүний гарт очлоо гээд яриад байгааг та юу гэж үзэж байна?
-Засгийн газрын байр суурь бол тодорхой. Хөрөнгө оруулалт, ашигт малтмалын чиглэлд барьж ирсэн уламж-лалт бодлогыг үргэлжлүүлнэ. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулалтад Монгол улс ээлтэй хандах суурь бодлогод өөрчлөлт гарахгүй. Мэдээж хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаадын гэхгүй ижил нөхцөлтэй болгох, хууль дүрмээ тодорхой болгох, татвар, хөнгөлөлтийн асуудлыг улам боловсронгуй болгох тухай яриа байнга л байдаг. Энэ чиглэлд бид алхам хийнэ. Гэхдээ нээлттэй байж бусдын санаа бодлыг сонсох нь бас зөв.
Гол нь сайжруулах гэж байна гээд асуудлыг мууж-руулж болохгүй. Монголын хувьд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа, мөн хөрөнгө оруулагчдын манайхыг сонирхох сонирхол нэмэгдэж байгааг ёстой улс орныхоо эрх ашиг, хөгжлийн эрх ашигт нийцүүлж зөв ашиглах хэрэгтэй. Энэ бол тэр бүр тохиогоод байх зүйл биш. Монголыт дэлхийн ашигт малтмалын картан дээр гаргахад манайхыг сонирхож тодорхой хөрөнгө оруулсан компани, хувь хүмүүс их үүрэг гүйцэтгэсэн. Мөнгө, хөрөнгө, боломж ч ястгаагүй заримдаа шатдагийг ойлгох хэрэгтэй. Галаар бүү тогло гэж манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй байх.
-Манай дотоод хэрүүл тэмцлээс болоод гадныхан гараад явчихвал эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 10.6 хувь гарлаа гээд Та баярлаад байсан чинь талаар болно гэж айж байна уу. Танай иөгөө нам ч өндөр өсөлт алга боллоо гээд сайхан улс төр хийх байх даа?
-Гадаадынхан гарна гэж би бодохгүй байна. Тэд Засгийн газар, Парламентын албан ёсны байр суурийг голлож харна. Би түрүүн байр сууриа хэлсэн. Өнгөрөгч онд гарсан эдийн засгийн өсөлт баярлах зүйл биш гэдгийг Их хурлын нээлт дээр би бас хэлсэн. Одоо бас давтъя. Манай экспортын цөөн бүтээгдэхүүний үнэ гадаад талд өндөр байгаа таатай боломжийг ашиглаад бид харин орлогынхоо эх үүсвэрийг олшруулах алхмуудыг хурдан хийх нь чухал. Ингэхийн тулд хүмүүсээ ажилтай, бизнестэй болгоё. Мөн хөрөнгө оруулалтыг олон салбарт татъя. Мэдээлэл технологи гээд шинэ эдийн засгийг бий болгоё. Дотоодод байгаа хүлээс, дарамтыг арилгая, санаачлагыг дэмжье. Хөдөлгөөнгүй зогс-сон бүтцүүдийн тосолгоо арчилгааг хийж ажилд оруулъя гээд юм юм ундарч байгааг өөрөө харж байгаа биз дээ.
-Таньтай "Капиталын нууц" номын зохиогч Эрнандо Дэ Сотогийн хүмүүс ирж уулзсан гэсэн. Танай найз ирэх уү, тэр номонд бичсэн олон асуудал манайд байгаа, та хоёр хамтарч юм хийх үү?
-Сото яагаад цөөн орон баян тарган, хөгжилтэй болоод маш олон орон ядуу байна гэж асуулт тавиад, түүнийхээ хариуг хамгийн бодитой гаргаж, таарах эмчилгээг нь хамт зохиож, хэрэгжүүлж байгаа. Хүмүүс нь ирсэн. Энэ чиглэлд түүний номонд байдаг шиг олон ажил өрнөнө. Заримынх нь бэлтгэл хийгдэж байгаа. Монгол бол ядууралтай байлдах, хүмүүсийн амьдралыг өөд татаж үр дүнд хүрч болох сонгодог газар гэж л би тэдэнд ойлгуулахыг оролдсон. Болох байх. Энэ бол хүн ирж хийнэ гэж хүлээх хэрэггүй, бид өөрсдөө хийх, хийж байгаа ажил.
-Нөгөө Мянганы сорилын сангаас их мөнгө орж ирэх юу болсон бэ? Баахан төсөл шалгаруулж хэлэлцүүлж тийш явуулаа биз дээ?
-Бид өөрсдөө хүндрэлтэй асуудлаа олж тодорхойлж, гарах арга замаа хэлэхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй, мөнгө ч ирэхгүй. Засгийн газраас уг сантай харьцах байнгын ажиллагаатай орон тооны нэгж бий болгож байгаа. Бодлогын хувьд хүнд суртал, авилгалтай тэмцэх, эрх зүйн орчиндоо дүн шинжилгээ хийж өөрчлөлт хийх ажлуудаа бид тууштай эхэлсэн. Дээрх сантай хамтарч хийх зүйл их байгаа, бид ч өмнөх саналаа боловсронгуй болгож, хамтарч ажиллах шинэ санаа оноо гаргаж байна.
-Авилгал гэснээс хамтарч эрх барьж байгаа хоёр нам цугтаа тэмцвэл амжилтад хүрнэ гэж зарим судлаачид ярих юм билээ. Таны бодол?
-Авилгал гэж олон жил ярьсан. Одоо л жинхэнэ тэмцэх орчин бүрдэж байна. Нийгмийн зугээс энэ чиглэлд хангалттай дарамт шахалт байна. Хүмүүс ч энэ байдалтай эвлэрэх янзгүй сэрж, хэлэлцэж, тодорхой үйлдэл хийж байна. Бодлого тодорхойлох хүрээний хүмүүс ч энэ тахлаас салъя, нийгмээ цэвэрлэе гэсэн бодолтой болж байна.
Манай улстөрчдийн хор нь арилж байна. Эхлээд өөрийгөө боддог байсан бол одоо улс орноо гэдэг болсон. Интернет сүлжээгээр дээрх сэдэв их яригдаж байна. Олон улс орон, байгууллагууд бас анхаарч байна. Би хувьдаа Монголд ойрын жилүүдэд авилгал тахал байхаа болино гэдэгт итгэлтэй байна.
-Авилгалтай авилгачид тэмцэж чадахгүй гэж та нарын тухай яриад байгаа юм биш үү?
-Харин бид л тэмцэж чадна. Өнөөгийн Их Хурал, Засгийн газар ийм асуудлыг шийдэж чадна. Энэ бүрэлдэхүүний ихэнх нь өнгөрсөн 15 жилийн муу сайны дундуур явж гарсан улсууд. Хаширвал хашир сууж, туршлагажиж, юу хийж болох, болохгүйг ялгадаг болсон, нүдний ялгаа нь арилсан хүмүүс. Ийм л хүмүүс нийгэмд том, бүтээлч өөрчлөлт хийдэг юм. Хараарай, наадуул чинь хэрийн муу юманд автахгүй, хэрийн хүндрэлд сөхрөхгүй улсууд.
-Та ер нь бид авдагаа авч, иддэгээ идсэн улсууд. Одоо хоёрдугаар ээлжийнхэнд хоол байхгүй, шанс байхгүй гэж хэлэх гээд байна аа даа?
-Яг үнэндээ бол эхний мянгыг хулгайлж олдог гэсэн үг байдаг юм. Зах зээл эх-лэхэд тиим л байсан. Би бүхнийг энэ замаар явсан гэж хэлэхгүй. Өмнөх нийгэмд хэн өмч хөрөнгөтэй, хэн бодсоноо, чадахаа хийдэг байсан юм бэ? Энэ нийгэмд шал ондоо ёс зүй, үнэт зүйл тогтлоо. Энэ нийгэм өөрөө хулгай хийхгүй амьдрах боломж олгож байна. Бидний өнгөрүүлсэн зам, зовлон бидний тархи, амьдралын хэв маягийг өөрчиллөө. Бид ч өөрчлөгдлөө. Надад лав төрөөс хулгай хийх, төрийн албыг хувьдаа ашиглах ёс зүй байхгүй.
Эрх чөлөө гэдэг бол физиологийн хэрэгцээгээ давсан хүнд зохидог жаргал. Мөн эрх чөлөө гэдэг бол бодитой зүйл. Хувь хүн дээр авч үзвэл эрүүл мэнд л гэсэн үг.
Чөлөөт нийгэмд, ардчилсан төрд ажиллаж амьдарна гэдэг өөрөө хариуцлага. Хэн ардчиллыг, улстөрийг амар гэж хэлсэн юм бэ. Тиим ойлголттой хүн л адгийн шаар болно. Өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд бүгд янз бүрийн юм үзсэн. Бидний дунд тэнгэрээс буусан од, газраас ургасан яргуй байхгүй. Авилгалтай тэмцэх хэрэгтэй, үүний дооз нь хэтэрлээ гэдгийг бүгд яс махандаа ортол ойлгож байна. Би бүр итгэж байна. Энэ Их хурал, Засгийн үед л авилгалтай тэмцэх бодлогод том өөрчлөлт, ахиц гарна. Надад өөр альтернатив харагдахгүй байна. Шударга юм ярьсан хүмүүс гарч ирээд л нийгмээ, ургаж төлжиж, өсөж өндийж байгаа бүхнийг шулаад эхэлдэгийг би олон харсан.
-Та нарыг өөрчилнө. Их Хурал, Засгийн газрыг өөрчилнө гээд байгаа яриаг яасан нь дээр гэж та бодож байна?
-Ярьж л байг. Ярих гэж эрх чөлөө байгаа. Байгууллагыг өөрчилж болно. Гэхдээ түүхийг өөрчилж болдоггүй юм. Түүнээс суралцах хэрэгтэй.
-Таны хэлсэн зарим зүйлтэй би санал нийлэхгүй байна. Таны хувьд хоёр моринд зэрэг мордож явахын зовлон үзэж байгаа хүн. Зарим нөхөд чинь таныг яг хувьсгалт намын хүн шиг ярьж байна. Та-нихаа болилоо гэж хэлсэн байсан. Та иймэрхүү яриаг юу гэж боддог вэ?
-Би намаа,с төрөөгүй, эхээс төрсөн. Намайг аль нэг намтай адил байлгах гэх хэрэггүй. Би гэхдээ зарчмаасаа, үнэт зүйлээсээ гажихгүй. Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёул надад энэ албыг хаших үүрэг өгсөн. Би хоёуланд нь талархдаг. Бо-лохоос болохгуйг нь хүртэл зүтгээд л үзье. Одоогийн нөхцөлд эе эвдэх юм яримааргүй байна. Хамгийн амар, бараг бидний сурсан дассан юм бол хоорондоо эвдрэлцэх. Үүнээс жаахан холуур явъя. Жаахан юм хийе. Элдэв нэр хоч биш хийсэн зүйл л үлдэнэ шүү дээ.
-Та Ерөнхий сайдад нэр чинь яригдаж байхад хэв-лэлийнхэнд "Хэрэв МАХН, АН хоёрын аль нэг нь УИХ-д олонхи болсон бол би энэ албыг авахгүй байсан" гэж хэлж байсан. Одоо таны байр суурь өөрчлөгдсөн үү?
-Өөрчлөгдөөгүй.
-Саяхан Засгийн газар төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулах тухай ярьсан гэсэн. Бүх төрийн албан хаагчид намын харъяаллаасаа татгалзана гэсэн үг үү?
-Улстөрийн цөөн албан хаагчдаас бусад нь бүгд намын гишүүн гэдгээ мартсан нь дээр. Ер нь намын гишүүнчлэл нь төрийн албанд ч, хувь хүний хувьд ч хамгийн сүүлчийн шалгуур байх ёстой. Цаашдаа улстөрийн намууд гишүүнчлэлгүй байдлаар зохион байгуулагдах нь зөв. Намын гишүүн гэдэг зүйл өмнөх үед ч завхрал байсан, одоо ч тиим байна. Орчин цагийн нам бол шал өөр амьтан байгаа шүү.
-Та өөрийн намаасаа ганцаараа шахам хувьсгалт намтай тулж ажиллаж байгаа хүн. Энэ намынхны танайхнаас ялгардаг онцлог гж байна уу?
-Байгаа, гэхдээ зарим зүйлийг одоо хэлэхгүй. Ганцхан зүйл хэлэхэд бид биө биенээ намаар хувааж хараад байсан болохоос яг яс юман дээрээ очихоор бүгд л улс орон, ард түмнийхээ төлөө зовдог, бүгд л сайнтай муутай ижилхэн Монгол хүн юм. Бидэнд байгаа ялгаа бол нэг эх оронтой атлаа тус тусдаа намтайдаа л байна.
-Та цаашдаа хувьегалт намтай, мөн өөрийнхөнтэйгээ хэл амаа ололцоод Засгаа ажиллуулаад явж чадна гэж бодож байна уу?
-Чадах л ёстой. Хэдийгээр хүндрэл бэрхшээл их гарна гэж бодож байсан боловч зарим нэг урьдчилж хараагүй юм гарсан. Засгийн хувьд хамтарч ажиллах эвээ, арга барилаа олж чадсан. Сайдууд маань ч өнөөгийн ажиллаж байгаа онцлог нөхцөлөө ойлгож, салбар салбартаа хийх ажил, танхимын түвшинд шийдэх зүйлээ хувиарлаад цаг наргүй ажиллаж байна. Одоо л нэг Засгийн ажил цэгцэрч, гарт орж ирж байна. Би хувьдаа бүр урьдахаасаа илүү урам эоригтой болж, олон асуудлыг шийдэж чадна гэсэн итгэлтэй байна.
-Та бол Засгийн газраа маш их юм хийж чадна, улс орноо хөгжүүлж, ард түмнээ ядуурлаас гаргаж чадна гэж үзэж байна ойлгож болох уу?
-Одоо ярилцлагаа дуусга вал яасан юм бэ. Бүр ам халаад зөндөө суучихаж.
-Одоо ганц хоёрхон асуулт үлдсэн. Та өмнөх асуултад хариу өгөх үү?
-Засаг бол баялаг бүтээх үүрэгтэй субъект биш. Хүмүүст сайхан амьдрах боломж олгох, түүний төлөө л ажилладаг. Засаг орох орохгүй ажлаа эхлээд ялгах нь чухал байгаа юм. Засаг баялаг бүтээх гэж оролдвол албан тушаалтнууд баяжаад, ард түмэн хохироод үлдэнэ. Асуудлыг гол нь үүнийг эргүүлж тавихад байгаа юм.
-Ерөнхийлегчийн сонгуулийн кампани ид өрнөж байна. Та аль нэр дэвшигчийг дэмжиж байна. Дэмжихгүй байгаа бол яагаад?
-Би танхимын гишүүд, Засаг дарга нараа болж өгвөл дундаж байр сууринаас ажиллахыг, ялангуяа төрийн албан хаагчдыг энэ сонгуулийн компанид биечилж оролцохгүй байхыг, хуулиа хатуу сахихыг шаардаж байгаа. Тиймээс өөрийн чинь асуултад шууд хариулахаас түдгэлзье. Гол нь сонгууль шударга болоосой, сонгуулийн үр дүнгээс үүдсэн хүндрэл битгий гараасай, сонгогдсон Ерөнхийлөгч маань Засагтайгаа гар нийлж ажиллаасай л гэж хүсэж байна.
-Таныг удахгүй Сингапур, Тайландад айлчлал хийнэ гэж Гадаад яамныхан ярьж байсан. Та гадагш явахгүй нэлээд хойргошиж байгаад заавал тэр хоёр орноос гадаад айлчлалаа эхэлж байгаа нь ямар нэг учир байна уу?
-Айлчлалын давтамж, нөгөөтэйгүүр тэнд болох арга хэмжээ талаасаа ингэж таарч байгаа байх. Харин түрүүн ярилцлага эхлэхийн өмнө би тэр чиглэлийн цаас нухаад сууж байсан юм. Одоо ярилцлагаа дуусгаад тэр ажил руугаа орно.
-Таны айлчлалд амжилт хүсье. Манай сонины хүсэлтийг хүлээн авч, цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.
- За, баярлалаа.