Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.27)

A- A A+
Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.27)

Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.27)

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтэд ажиллааад өчигдөр Улаанбаатарт ирж “Төр засаг ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт форумд оролцон, ХААИС-ийн оюутнуудтай болон нийслэлийн 58 дугаар дунд сургуульд Дамбадаржаагийн сонгогчидтой уулзсан байна. Хоёр хоногийн дараагаар тэрбээр Хөвсгөл явах бололтой.

Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан баруун аймгуудад, тухайлбал Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс аймагт ажиллаад өчигдөр иржээ. Тэрбээр ирсэн дурауйдаа өөрийн www.enkhsaihan2005.mn хаягтай веб сайтынхаа нээлтэд оролцоод намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдтэй уулзсан байна . М.Энхсайхан маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд УДЭТ-т “Төрийн уламжлал ба ахмад үе” сэдвээр ахмадуудтай уулзалт хийх юм байна.

Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат энэ өдрүүдэд “Талх чихэр” компани, Баянхошуу дахь “Өгөөж” хүнсний захаар орж үйл ажиллагаатай нь танилцжээ. Мөн Сонгино хайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзсан байна.

БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан нийслэлд ажиллаад өчигдөр баруун аймгууд руу явжээ. Тав хоногийн хугацаанд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс амйагт ажиллахаар төлөвлөжээ.