Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.29)

A- A A+
Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.29)

Нэр дэвшигчдийн кампанит ажлын явцын мэдээлэл (2005.04.29)

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаад өнөөдөр Завхан аймагт ажиллана хэмээн “ЗМ” сонинд мэдээлжээ. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханытухайдболтэрбээрлхагва гаригт ШУТИС-ийн оюутнуудтай, өчигдөр МУИС-ийн багш оюутнуудтай уулзалт хийжээ. Мөн нийслэлийн ахмадуудад мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Тэрбээр өнөөдөр Завхан аймгийг зорих аж. Харин бямба, ням гаригт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сонгогчидтой уулзах юм байна.

"Эх орон" намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат долоо хоногийн эхний өдрүүдэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллажээ. Тэрбээр өчигдөр Зүүнхараа, Баруун-хараад ажиллаад өнөөдөр Улаанбаатарт ирж Баянгол дүүргийн иргэдтэй уулзах юм байна. Бямба, ням гаригт Төв, Өвөрхангай, Архангай аймгийг зорих аж.

БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан даваа гаригт Баянхонгор, Говь-Алтай аймагт, мягмар гаригт Ховдод ажиллаад Увс, Баян-Өлгий аймгийг зорьсон байна. Тэрбээр бямба гаригт нийслэлд ирж амралтын өдрүүдэд оюутан залуустай уулзахаар төлөвлөөд байгаа ажээ.