Хэн нь ч нэрээ татсангүй
Ингэснээр сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөх нь дахин баталгаажлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасны дагуу нэрээ татах хугацаа өчигдөр дуусгавар болсон юм.Сонгуульд өрсөлдөж буй дөрвөн нэр дэвшигчээс хэн нь нэрээ татахаа илэрхийлээгүй тул одоо Сонгуулийн ерөнхий хороо дөрвөн нэр дэвшигчийн нэр бүхий саналын хуудсыг хэвлүүлнэ. Саналын хуудсанд нэр дэвшигчдийг бичихдээ намынх нь Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичдэг бөгөөд энэ дагуу нэгдүгээрт Н.Энхбаяр, хоёрт М.Энхсайхан, гуравт Б.Эрдэнэбат, дөрөвт Б.Жаргалсайханы нэр тус тус бичигдэх ажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар бол 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч ялагчаар тооцогдоно. Хэрэв энэ босгыг даваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин сонгууль явуулах заалттай.