Улсын төсвийн хөрөнгөөр 2005 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай

A- A A+
Улсын төсвийн хөрөнгөөр 2005 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай
2005 оны 2дугаарсарын 2-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот

Улсын төсвийн хөрөнгөөр 2005 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай

Монгол Улсын 2005 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Улсын төсвийн хөрөнгөөр 2005 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгөөр 2005 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдол, эх үүсвэрийн батлагдсан хуваарийн дагуу барилга байгууламж, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийн явц, ашиглалтад оруулах хугацаа, тэргүүлэх ач холбогдлыг харгалзан шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг үндэслэн энэ тогтоолоор батлагдсан хөрөнгийн дүнд багтаан зохицуулалт хийж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ 

Хянасан:

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  С.БАЯРЦОГТ