М.Энхсайхан: Хүүхдийн мөнгө бол нийгмийн баялгийг тэгш хуваарилах хэлбэр
Монголын төрийн шийдвэрт хурд дутагдаж байна хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайхан "Төрийн уламжлал ба ахмад үе" сэдэвт уулзалт ярилцлагыг нийслэлийн ахмадуудтай хийх үеэрээ мэдэгджээ. “Өдрийн сонин”-д мэдээлснээс үзвэл тэрбээр өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан гол зорилтуудын талаар ахмадуудтай санал солилцсон аж. Нийгмийн баялгийг шударга хуваарилах нь ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн өнөөгийн Монгол Улсад яг хэрэгтэй зүйл. Үүний нэг хэлбэр нь хүүхдэд өгөх мөнгө гэж тэр үзэж байна. Нийгмийн баялгийг шударгаар хуваарилах замаар дээрх хоёр гол асуудлыг шийдвэрлэж улмаар чинээлэг дундаж давхаргыг бий болгох санааг М.Энхсайхан чухалчилж байгаа аж. Гэтэл манай төр ийм чухал асуудлаар шийдвэр гаргахдаа хурд дутагдаад байна гэж хэлжээ.
М.Энхсайхан хэлэхдээ шийдвэр гаргахад бидэнд нэг зүйл тээг байгаа нь авилгал үзэж мөрийн хөтөлбөртөө тусгасан.Уулзалтын үеэр тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар санал бодлоо илэрхийлэхдээ, "гадаадын хөрөнгө оруулалтыг би бүгчим өрөөнд оруулах ёстой агаартай зүйрлэдэг. Гэхдээ тэр агаарт батгана ялаа байдгийг мартаж болохгүй. Тэр ялаа батгана нь манай төр, захиргааныхныг шимчихдэг явдал бий" гэсэн нь авилгалын асуудалтай холбосон хэрэг гэж “Өдрийн сонин” тайлбарлажээ.