Н.Энхбаярын рейтинг буурч, М.Энхсайханы рейтинг өсчээ (2005.05.04)

A- A A+
Н.Энхбаярын рейтинг буурч, М.Энхсайханы рейтинг өсчээ (2005.05.04)

Н.Энхбаярын рейтинг буурч, М.Энхсайханы рейтинг өсчээ (2005.05.04)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг “Ардын эрх” сонин гурван үе шаттайгаар хийж байгаа. Улс төрийн боловсролын Академитай хамтран хийж байгаа энэхүү судалгааны эхний шатны дүнг бид өмнө нийтэлсэн.

Хоёрдахь шатны судалгааг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд 1500 хүнийг хамруулан хийжээ.

Судалгааны хоёр шатны дүнг харьцуулж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгчид гэж тооцогдож байгаа МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын рейтинг 43,5 хувиас 37,1 хувь болон буурч, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы рейтинг 29,6 хувиас 31,9 хувь болон өсчээ.

Эцсийн шатны судалгааны дүн тавдугаар сарын дундуур гарна гэж “Ардын эрх” сонин мэдээлэв.