Шинээр хэрэгжиж эхлэх хуулийн талаар ярилцав (2005.05.05)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хэвлэлийн хүрээлэн, Фридрих Эбертийн сан хамтран "Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл, тулгамдсан асуудал" сэдэвт семинарыг өчигдөр зохион байгууллаа. Дээрх хуулийг УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар баталсан бөгөөд ирэх долдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжих аж. Семинарын үеэр Германы олон нийтийн радио, телевизийн туршлагаас танилцуулж, саналаа солилцлоо. Тус улс 16 муж улстай, олон нийтийн есөн радио, телевизтэй юм байна. Тэдгээр нь тус бүрдээ хууль дүрэмтэй гэнэ. Германы олон нийтийн радио, телевиз 24 цагт 20 минутын сурталчилгаа явуулах эрхтэй аж. Мөн баярын өдөр, оройн 20 цагаас хойш сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон байдаг байна, гэж "Ардын Эрх" сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.