Эдийн засгийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн анхны тайланг хэлэлцлээ (2005.05.05)
"Өдрийн сонин” 2005 оны 5-р сарын 05-ны дугаарт мэдээлснээр НҮБ-аас дэвшүүлсэн Мянганы хөгжлийн тунхаглал болон шинэ мянганд ядуурлыг бууруулах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийг эцэслэн боловсруулсан юм. Энэхүү баримт бичгийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр 2003 оны есдүгээр сард хэлэлцүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны тайлангаа гаргаж байгаа нь энэ аж. Засгийн газрын хуралдаанаар 2003/2004 оны уг тайланг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдуүлэхээр тогтов. Мөн Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна, гэж тус сонин мэдээлэв.