Ерөнхийлөгчийн сонгуульд Эх орон намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат энэ сарын 4-нд Ховд аймагт ажиллалаа.
Иргэдийнтөлөөлөгчидтэйхийсэн уулзалт дээр мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа жижиг бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх замаар үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй болох бололцоо олгох, банкны зээлийн хүүг бууруулах, малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзнэ гэснийг олон түмэн талархан дэмжиж үг хэллээ.
Ер нь Ховдчуудын сэтгэл их өөдрөг байгаа бололтой. Нэг сонгогч манай аймагт сүүлийн 4-5 жил тууз, хайч хоёр их үнэд орж байгаа. Дөргөний усан цахилгаан станцыг хоёр удаа, цементийн үйлдвэрийг нэг удаа нээж тууз хайчилсан. УСЦ-ын сураг алга, цемент нь Мянгадын шавраас долоон дор юм болоод өнгөрсөн" гэхчлэн ярихад хүмүүс хөгжилдөн шуугилдав.