Б.Жаргалсайхан шахуу хөтөлбөртэй явна

A- A A+
Б.Жаргалсайхан шахуу хөтөлбөртэй явна

Б.Жаргалсайхан шахуу хөтөлбөртэй явна

Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан хөдөө орон нутгийн сонгогчидтой уулзах, сонгуулийн сурталчилгааны ажлаа Төв аймгаас эхэлж , Дорнод, Сүх-баатар, Хэнтий, Баянх-онгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаар яаравчлан үргэлжлүүллээ. Б.Жаргалсайхан аймаг бүрт дүрээ харуулах төдийгөөр зочлохыг хүссэнгүй, тухайн орон нутгийн асуудал цаашилбал, Монголын өрцөг булан бүрт нийтлэг байгаа хөндүүр, эмзэглэхээс аргагүй бэрхшээл, хөгжлийн тушаа болж буй хундрэлүүдийг мэдэж авах, түүнийг шийдэх
арга замыг цалгардуулахгүйн тулд иргэдийн гомдол, саналд өөрийн хариулт, санаа сэдлийг нэг бүрчлэн өгөхийг эрмэлзэж явав. Иргэд сонгогчдын зугээс "Сонгуулийн үеэр худал хуурмаг амлалт өгч сонгогдчихоод, амалснаа умартдаг байдлаас халширч, залхаж байна. Төсвийнхний цалинг хоёр дахин нэмсэн, эдийн засгийн өсөлт 10.6 хувьд хүрсэн зэрэг тоон үзүүлэлтээр ард түмнийг мунхруулахыг бүү оролдооч ээ. Тэтгэврийн зөрүүг арилгана гээд хоёрхон мянган төгрөг нэмж алдаа завхралыг улам ихэсгэсэн, ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрч, зарим барааны үнэ дийлдэхээ бо льж байна. Энэ бүгдийг зогсоож өгөөч. Мөн Монголынхоо газар нутаг, байгалийн баялагийг гадаадыханд зүгээр щахуу ашиглуулж, монголчууд өөрсдөө ядуурч байгааг болиулах юм биш үү. Энэ улс орон авилгад идэгджээ, авилгыг яаж байхгүй болгох вэ. Нэг намын дарамт шахалтыг таслан зогсоохгүй аваас арай дэндлээ" гэсэн гомдол санал, асуултыг хурцаар тавьж байлаа.

Б.Жаргалсайхан Булган, Эрдэнэт, Дархан зэрэг аймаг томоохон хотуудаар өчигдөр үргэлжлүүлэн уулзалт хийлээ, гэж Б.Жаргалсайханы сонгуулийн штабаас мэдээлэв.