Монголын Ногoон Нам М. Энхсайханыг дэмжихээ илэрхийллээ

A- A A+
Монголын Ногoон Нам М. Энхсайханыг дэмжихээ илэрхийллээ

Монголын Ногoон Нам М. Энхсайханыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч М . Энхсайхан уржигдар Хэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Өчигдөр Хэнтийн зарим сумдаар орж 17 цагт Дорноговь аймгийн Сайншанд хотод хүрэлцэн ирэв. Өнөөдөр Говьсүмбэр аймагт бүтэн ажиллаж, оройдоо нийслэл Улаанбаатарт ирнэ. Нэр дэвшигч М.Энхсайханаас иргэд, сонгогчдын дийлэнх асуулгад орон нутагт ашигт малтмал ашиглаж байгаа гадаад дотоодын компаниуд тухайн сум орон нутагт зохих татвар төлж, хөрөнгө оруулалт хийж, баялагийг иргэд ард тумэнд олгох асуудал голлож байлаа. Мөн түунчлэн сонгогчид авилгалынталаар сэтгэл зовниж, авилгал улс эх орны хөпжлийг чөдөрлөж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан юм. Мөн өчигдөр Монголын Ногоон нам мэдэгдэл гарган, М.Энхсайханыг дэмжихээ илэрхийлжээ. Мэдэгдэлд: "Манай нам үүсгэн байгуулагдсан уеэсээ эхлэн улс эх орныг шинэчлэх, ардчилсан үзэл баримтлалыг тууштай дэмжиж ирсэн билээ. Энэ ч утгаараа Монголын Ногоон нам Ардчилсан хувьсгалыг уүсгэн байгуулсан бусад нам, хөдөлгөөн, ялангуяа Ардчилсан намтай өнгөрсөн бүхий л хугацаанд үзэл санаа нэгдмэл байж ирсэн. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайханы ардчилалд оруулсан хувь нэмэр улс, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зориулж буй зүтгэлийг МНН өндрөөр үнэлж М.Энхсайханы улс төрийн холч хараа, шинэчлэлийн зоримог үзэл санаа, цаг үеийн нарийн мэдрэмж нь Монгол оронд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт МНН, түүний гишүуд итгэж, дэмжихээ илэрхийлж байна" гэжээ хэмээн М.Энхсайха-иы сонгуулийн төв штабаас мэдээллээ.