Н. Энхбаяр Сүхбаатарчуудтай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Дорнод аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймагт ирэн нутгийн иргэд сонгогчидтой уулзаж тус аймгийн ажил байдалтай танилцлаа. Засаг даргын тамгын газрын хурлын танхимд нэр дэвшигчийн уулзалтад хүмүүс багтахгүй зарим нь сандлын хооронд зогсож бай-сан бөгөөд сонгогчид өмнөх нэр дэвшигчидтэй хийсэн уулзалтаас илүү их хүн цуглалаа гэж ярьж байлаа. Уулзалтын үеэр иргэд сонгогчид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, цалин тэтгэврийг нэмэх зэрэг асуудлыг тавьж санал бодлоо илэрхийлж байв. Сонгогчид "нэр дэвшигчид хийсэн ажил, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ярихаасаа илүүтэйгээр гүжир гүтгэлэг хийж явах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид гол нь шударгаар л өрсөлдөх хэрэггэй байна. Энэ сонгууль өмнөх сонгууль шиг булхайтай болох юм биш биз? Ялангуяа таныг элдвээр хэлэх юм. Танай намаас шударгаар өрсөлдөх гэрээ байгуулъя гэсэн санал тавьсан. Энэ асуудал юу болсон бэ?" гэх зэрэг асуулт тавьж байлаа. Уулзалт бүтэн дөрвөн цагийн турш үргэлжилж сүхбаатарчууд нэр дэвшигч Н.Энхбаяраас зогсоо зайгүй асуулт тавьж дэлгэрэнгүй хариулт авч байсан төдийгүй түүнийг дэмжихээ илэрхийлэн халуун дотноор уулзалт өндөрлөсөн юм гэж Н.Энхбаярын сонгуулийн штабаас мэдээллээ