Х.Наранжаргал:Мэдээллийн хөтөлбөрүүдээр нэр дэвшигчдийн талаар төлбөртэй нэвтрүүлж буй нь ёсзүйгүй явдал (2005.05.09)

A- A A+
Х.Наранжаргал:Мэдээллийн хөтөлбөрүүдээр нэр дэвшигчдийн талаар төлбөртэй нэвтрүүлж буй нь ёсзүйгүй явдал (2005.05.09)

Х.Наранжаргал:Мэдээллийн хөтөлбөрүүдээр нэр дэвшигчдийн талаар төлбөртэй нэвтрүүлж буй нь ёсзүйгүй явдал(2005.05.09)

Глоб Интернейшнл ТББ 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатныхаа дүнг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үе шат нь 2005 оны дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 6-ныг хамарсан байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхдээ нэлээд ялгаа зөрүүтэй байгаа нь ажиглагдсан аж. Тухайлбал телевизүүдийн хувьд ихэнх нь нэр дэвшигчдийн талаар нэлээд тэнцвэртэй мэдээлсэн боловч энэ нь нэр дэвшигчдийн хооронд өвөрмөц гэрээ байгуулсантай холбоотой гэмээр харагдаж байна гэж Глоб Интернейшнл байгууллага дүгнэжээ. Гэхдээ нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлтгэсэн гэх мэдээллийг шууд дамжуулахын хамт тэдний мөрийн хөтөлбөрийн талаар тун бага мэдээлж байгаа нь Монголын сэтгүүлчид сэтгүүлзүйн жинхэнэ чанартай мэдээллээр олон түмнийг хангах үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж тус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээр нэр дэвшигчдийн талаар төлбөртэй нэвтрүүлж буй нь сэтгүүлчдийн хувьд ёсзүйгүй явдал хэмээн мэдэгдлээ.

Тэрчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөбөрийн талаар дүн шинжилгээ бүхий нийтлэл, нэвтрүүлэг бараг гарахгүй, мөн нийгэмд шуугиан дэгдээгээд буй баримтуудын талаар эрэн сурвалжилж тайлбарлахгүй байгаа нь олон түмний төлөө ажиллах бодит үүргээ сэтгүүлчид умартсан хэрэг юм хэмээн шинжээч С.Баяр дүгнэлээ. Түүний үзэж байгаагаар энэ нь сонгогчдыг төөрөгдүүлж, тэднийг идэвхгүй болгох хандлагатай байгаа ажээ.

Мониторингд хамрагдсан өдөр тутмын дөрвөн сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргүүцсэн байдлаар нэг талыг хүчтэй баримталсан мэдээлэл өгсөн хэвээр байгаа нь ажиглагджээ. Мониторингийн дүнг доор дарж үзнэ үү.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн