Төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтрүүлэхгүйгээр тусгажээ (2005.05.10)

A- A A+
Төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтрүүлэхгүйгээр тусгажээ (2005.05.10)

Төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтрүүлэхгүйгээр тусгажээ (2005.05.10)

Сангийн сайд Н.Алтанхуяг өчигдөр Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболдод өргөн барилаа. УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахдаа, төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг төсвийн талаас хангах боломжийг бүрдүүлэх, 2002-2005 оны эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, түүний хүрсэн үр дүн, 2006-2008 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх макро эдийн засгийн урьдчилсан төлөв, дэлхийн зах зээлийн гол бүтээгдэхүүний үнийн төсөөлөл зэрэгт тулгуурлан 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийг төслийг боловсруулсан гэж тус албаны мэдээнд тэмдэглэжээ.