Нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа

A- A A+
Нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа

Нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулан зарим судалгааны байгууллага нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа хийжээ. Тухайлбал, Сант Марал сан 2005 оны дөрөвдүгээр сарын 7-13-ны хооронд Ховд, Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын нийт 1747 иргэнийг хамруулан судалгаа хийжээ. Прогноз төв 2005 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 2-ны хооронд 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 6336 сонгогчдийг хамруулан судалсан байна. Мөн АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн 2005 оны дөрөвдүгээр сарын 5-20-ны хооронд Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Орхон, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын нийт 1800 сонгогчдийн дунд судалгаа хийсэн аж. Эдгээр судалгааны дүнг “Зууны мэдээ” сонины ¹109-д нийтлэгдснээр толилуулж байна.