Сонгууль дуустал шилжих хөдөлгөөнийг түр зогсоолоо (2005.05.11)
Тавдугаар сарын 16-наас эхлэн сонгууль дуустал иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо хэмээн “Зууны мэдээ” сонинд /¹109/ мэдээлжээ. Нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн алба өнгөрсөн нэг сарын хугацаанд 117 хүний улаан паспортыг иргэний үнэмлэхээр сольж, 233 иргэнд шинээр үнэмлэх олгож, 79 үнэмлэхийн хугацааг сунгасан байна. Энэ үеэр 306 хүн дахин иргэний үнэмлэх авчээ. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хөдөө орон нутгийн 10866 иргэн нийслэлд шилжин ирсэн бол дээрх хугацаанд мянга гаруй хүн хөдөөд амьдрахаар Улаанбаатар хотоос шилжиж явсан аж. Харин хот дотор 18459 хүн шилжих хөдөлгөөн хийлгэжээ.