Нэр дэвшигчид тавдугаар сарын 18-нд халз мэтгэлцэнэ (2005.05.12)

A- A A+
Нэр дэвшигчид тавдугаар сарын 18-нд халз мэтгэлцэнэ (2005.05.12)

Нэр дэвшигчид тавдугаар сарын 18-нд халз мэтгэлцэнэ (2005.05.12)

Монгол   Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн энэ сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутаас 22 цаг 30 минут хүртэл Монголын үндэсний радио, телевизээр хоёр цаг үргэлжилнэ. Орон даяар шууд нэвтрүүлэх  энэ мэтгэлцээнд оролцогчдоос сонирхсон асуултаа иргэд урьдчилан зөвхөн бичгээр тавих боломжтой ажээ. Иргэдийн асуултыг энэ сарын 11-17-ны   өдрүүдэд 09-18 цагийн хооронд    РТХЭГ-ын төв байранд хүлээн авах юм байна. Харин орон нутгаас асуулт тавих иргэд захидал болон факсаар асуултаа явуулж болно.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд халз ярилцлага явуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд халз ярилцлагыг зохион байгуулахад тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.
1.2.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч (цаашид "нэр дэвшигч" гэх)-д Монголын үндэсний радио, телевизээр үзэл бодлоо илэрхийлэх, улс орны өмнө тулгарсан гол асуудлыг шийдвэрлэх бодлого, чиглэлээ тайлбарлах тэгш боломжийг хангах үүднээс халз ярилцлагыг зохион байгуулна.
1.3.Монгол Улсын Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газар (цаашид "РТХЭГ" гэх)-аас зохион байгуулах нэр дэвшигчдийн халз ярилцлага нь нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй харилцан тохиролцсоны дагуу 2005 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутаас 22 цаг 30 минут хүртэл МҮТВ-ийн 600-ийн студид явагдана.
1.4.Нэр дэвшигчид тайзнаа байрлах дарааллыг тэдгээрийн сонгуулийн ерөнхий менежерүүдээр сугалуулан урьдчилан тохирно.
1.5.РТХЭГ холбогдох байгууллагуудтай хамтран халз ярилцлагын байрыг урьдчилан бэлтгэж, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үйлчилгээ үзуүлэх асуудлыг хариуцна.

Хоёр. Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг зохион явуулах бэлтгэл ажил
2.1.Халз ярилцлага болох өдрөөс долоо хоногийн өмнө халз ярилцлагын хуваарийг өдөр тутмын сонин, Монголын радио, телевизээр нийтэд зарлан мэдээлнэ.
2.2.Халз ярилцлагыг радио, телевизээр шууд дамжуулах техникийн нөхцлийг РТХЭГ хариуцна.
2.3.РТХЭГ нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүдтэй харилцаатай байж, халз ярилцлагатай холбоотой аливаа асуудлаар тэгш байх зарчмын үндсэн дээр харилцан зөвшилцөнө.
2.4. Нэр дэвшигч бүрийн сонгуулийн ерөнхий менежер халз ярилцлагын баптгэл ажлын мэдээлэл авах тэгш эрхтэй байна.
2.5.Халз ярилцлага явагдах байранд асуулт хүлээн авах, хариулах хугацааг хянах цагчин шүүгч ажиллаж, асуулт хариултын цаг дуусмагц хонх дуугаран мэдэгдэнэ.
2.6.Телевизийн дэлгэцийн баруун доод буланд асуулт хариултын цаг үзэгчдэд харагдаж байхаар байрлуулна.

Гурав. Халз ярилцлагыг телевиз, радиогоор шууд дамжуулах, хөтлөх
3.1.Халз ярилцлагын хөтлөгчийг нэр дэвшигчдийн ерөнхий менежерүүд харилцан тохиролцсоны дагуу сонгоно.
3.2.Хөтлөгч сонгогчдоос ирүүлсэн асуултыг нэр дэвшигчдэд танилцуулах бөгөөд асуулт, хариултыг тайлбарлах буюу тодруулахгүй.
З.З.Хөтлөгч халз ярилцлагад оролцогчдын албан тушаалыг хэлэхгүйгээр "нэр дэвшигч та" гэж дуудна.
3.4.Хөтлөгч халз ярилцлагыг эхнээс нь дуустал хөтлөн явуулах бөгөөд аль нэг нэр дэвшигчид давуу байдал олгохгүй.

Дөрөв. Халз ярилцлагад оролцох нэр дэвшигчдэд сонгогчдоос асуулт ирүүлэх, бүртгэх
4.1.Нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй тохиролцсоны дагуу халз ярилцлагын асуултыг сонгогчдоос урьдчилан хүлээн авах комисс ажиллана.
4.2.Халз ярилцлагын асуултыг 2005 оны тавдугаар сарын 11-17 хүртэлх хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд РТХЭГ-ын төв байрны ... тоот өрөөнд хүлээн авна.
4.3.Асуултыг зөвхөн бичгээр хүлээж авах ба хөдөө орон нутгаас захидал, факсаар хүлээн авна.
4.4.Асуулт нь дараахь шаардлагыг хангасан байна.
4.4.1.Асуултын агуулга, утга санаа товч тодорхой байх,
 4.4.2.Улс орны өмнө тулгамдсан, өргөн цар хүрээтэй асуудлыг тусгаж, олон түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн байх,
4.4.3.Аль нэг нэр дэвшигчийг онцолж нэр заалгүй, хэн хэнд нь тэнцүү хандсан байх,
4.4.4.Нэр дэвшигчийн хувийн нууцад халдаагүй байх,
 4.4.5.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндийг илт гутаан дайрч доромжлоогүй байх,
4.4.6.Асуулт тавьсан сонгогчийн нэр, хаяг бүрэн бүтэн бичигдсэн байх,
4.5.Иргэд сонгогчдоос ирүүлсэн асуултыг комисс хүлээн авч, бүртгэж дугаарлана.
4.6.Бүртгэлд орж дугаарлагдсан асуултыг комисс сэдвээр нь ангилан ялгаж бэлэн болгоно.

Тав. Сонгогчдын асуултад нэр дэвшигчдээс хариулт өгөх
5.1.Сонгогчдоос ирүүлсэн асуултыг халз ярилцлагын үеэр нэр дэвшигч бүрт бичгээр өгнө.
5.2.Асуултад нэр дэвшигч бүр хариулна.
5.3.Нэр дэвшигчдэд тавих нэг асуултын хугацаа 20 секундээс хэтрэхгүй байна.
5.4.Нэр дэвшигч асуултад хоёр минутын хугацаанд багтааж хариулна. Хариулт дуусахаас 10 секундын өмнө дохио өгнө.
5.5.Нэр дэвшигч тухайн асуултад хариулт өгөхгүй байж болно. Ингэхдээ хариулт өгөх байсан хугацааг нөхөн авах эрхгүй.
5.6.Нэр дэвшигч бусад нэр дэвшигчийн нэр хүндийг гутаах, дайрч доромжилсон утгатай хариулт өгөхийг хориглоно.
5.7.Нэр дэвшигч асуултын агуулгыг бүрэн ойлгоогүй бол хөтлөгчөөс тодруулж болно.
5.8.Нэр дэвшигчдийн тэгш байдлыг хангах үүднээс ярилцлагын үеэр кино, дүрс бичлэг үзүүлэхийг хориглоно.
5.9.Халз ярилцлагын үед урьдчилан бэлтгэсэн мэдэгдэл хийж болохгүй.
б.Ю.Халз ярилцлагын төгсгөлд нэр дэвшигч бүр сонгогчиддоо хандаж нэг минут үг хэлнэ.

Зургаа. Бусад
6.1.Халз ярилцлагын бүрэн бичлэгийг РТХЭГ сонгуульд оролцож байгаа намуудад хувилж өгнө.
6.2.Нэр дэвшигч халз ярилцлага эхэлснээс хойш эмнэлгийнхнээс бусад тусламж, зөвлөгөө авч болохгүй.