Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болох уу? (2005.05.13)

A- A A+
Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болох уу? (2005.05.13)

Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болох уу? (2005.05.13)

"Ардын эрх" сонин Улс төрийн боловсролын Академитай хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн судалгааг гурван үе шаттай явуулсан бөгөөд эцсийн шатны дүнгээ  өнөөдрийн дугаартаа /¹95/ нийтэлсэн байна. Судалгааг тогтмол Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Дорнод, Дундговь, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод 1200 хүнээс санамсаргүй түүвэр, сурвалжлагын аргаар авч, дөрөвдүгээр сарын 15, тавдугаар сарын 4, тавдугаар сарын 13-нд хийсэн байна. Энэхүү  судалгаагаар гол өрсөлдөгчид болох М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын аль нь ч одоогийн байдлаар олонхийн санал авахааргүй дүн гарсан нь сонгуулиар шууд Ерөнхийлөгч тодрох боломжгүйг харуулж байна гэж”АЭ” сонин дүгнэжээ. Иймд Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болох магадлал өндөртэй байна хэмээн тус сонин үзэж байгаа аж.

Харин Сант Марал сан, Прогноз төв, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн зэрэг судалгааны байгууллагын судалгаагаар сонгууль нэг үе шаттай болох буюу МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр ялах магадлалтай гэсэн дүн гарсныг бид өмнө нь мэдээлж байсан. Юутай эдгээр судалгаа хэр үнэн бодитой, браимжаа сайтай болохыг харуулахад ердөө л хэдхэн хоног  үлдлээ. Сонгууль 10 хоногийн дараа болно.

“АЭ” сонины судалгаа:

Та Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?

Аль нам улс орныг илүү удирдах чадвартай вэ?

Улс төрчдийн рейтинг / Нйит 60 орчим хүний нэр дурьдагдсанаас эхний арав

Монголд авилгал хэр газар авсан вэ?

Зөвшилцлийн Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ