Гурван нэр дэвшигчийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар УИХ мэдээлэл сонсоно (2005.05.17)
Ардчилсан нам, Эх орон нам, БНН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэдэгдэл гарган Ерөнхийлөгчид хандсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан УИХ-ын байнгын хороодын дарга нартай өчигдөр санал солилцсоны үндсэн дээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог өнөөдөр 10.00 цагаас өргөн бүрэлдэхүүнтэй хуралдуулахаар болсон байна. Энэ хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар СЕХ-ны мэдээллийг сонсох ажээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболдын “Өнөөдөр” сонинд /¹116/ ярьснаас үзвэл энэ хурлаар МАХН-аас бусад нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдийн тавьсан шаардлага аль хэр үндэслэлтэй, СЕХ-г огцруулах хэмжээний алдаа дутагдлыг тус хорооны гишүүд гаргасан эсэх талаар ярилцах аж. Хуульзүйн талаасаа гурван нэр дэвшигчийн шаардлагыг биелүүлэх боломжгүй бөгөөд яг өнөөдөр СЕХ-г огцруулна гэдэг болчимгүй зүйл гэж ноён С.Батболд үзэж байна.