ИЗ-БНН сонгуультай холбогдуулан байр сууриа илэрхийлэв (2005.05.18)
ИЗ-БНН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр мэдэгдэл гаргаж, сүүлийн үед улс үндэстний эрх ашигт харшлах асуудлууд хөндөгдөж байгаа тул байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг мэдэгдэлд, ИЗБНН Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэлгүй, хэн нэгэн нэр дэвшигчийг онцлон дэмжихгүй байхаар шийдвэрлэсэн болохыг дурдаад сонгуулийг шударга явуулах талаар нэр дэвшигчид тохиролцсон гэх боловч улс орныхоо үндсэн эрх ашигт хор хохирол учруулж болохуйц байр суурь баримталж байгааг манай нам эрс буруушааж байна гэж мэдэгджээ.