МАХН мэдэгдэл гаргалаа (2005.05.18)
МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр гаргасан мэдэгдэлдээ, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын нэр хүндэд халдахын зэрэгцээ Ардчилсан нам, БНН, Эх орон намаас Сонгуулийн ерөнхий хороог огцруулах, сонгогчийн үнэмлэхийг шинээр хэвлэх шаардлагыг тавьж буй нь сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах нөхцөл байдлыг үүсгэж, төр, засгийн тогтвортой байдлыг алдагдуулах, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гаргах, хөгжил дэвшлийн хурдацыг сааруулах, иргэдийн төрд итгэх сэтгэлийг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулна гэж үзэж байна хэмээн мэдэгджээ.