Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд www.forum.mn-ээр шууд шуурхай мэдээлэх болно.
2005 оны 5-р сарын 22-ны 21:00 цагаас эхлэн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд www.forum.mn-ээр шууд шуурхай мэдээлэх болно. Сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос аван Нээлттэй Нийгэм Форумын мэдээллийн студид дамжуулан тусгайлан боловсруулсан компьютерийн программын тусламжтайгаар төрөл бүрийн үзүүлэлтээр нь /сонгогчдын ирц, орон нутгийн болон нийт улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан санал зэрэг/ мэдээлэх болно.
Энэхүү үйл ажиллагааг арга хэмжээ болж буй газар /Нээлттэй Нийгэм Форум/ -аас гадна Улаанбаатар хотын төв хэсэгт /Төв Шуудангийн урд талд/ байрлах том дэлгэцээр дамжуулан нийтэд танилцуулна. Мөн Улаанбаатарт 300 гаруй мянган үзэгчтэй Иигл ТВ-ээр "Сонгуулийн Шөнө" -ийн арга хэмжээг шууд нэвтрүүлнэ.