М.Энхсайхан Н.Энхбаярт баяр хүргэлээ (2005.05.23)
5-р сарын 23-ны 02.30 минутад Ардчилсан намаас нэр дэвшигч утсаар Н.Энхбаярт баяр хүргэж "Ардчиллын дэг журмыг хүлээн зөвшөөрөх нь улс төрийн соёл. Танд Монголын ард түмэн итгэлээ илэрхийллээ. Би ч танд итгэлээ илэрхийлж байна. Нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийн эерэг талуудыг нэгтгээд ажиллаарай" гэжээ. М.Энхсайхан утсаар ярьсаныхаа дараа "Би Н.Энхбаяр даргатай утсаар ярилаа. Нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрийн эерэг талуудыг ажил болгоорой гэж хүссэн. Н.Энхбаяр дарга "Тэгье" гэж хүлээн зөвшөөрсөн. Ингэснээрээ энэ сонгуульд ардчилал ялж байна гэсэн үг юм" гэж намынхаа байранд цугласан сэтгүүлчдэд хэлснийг "Зууны мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа мэдээлэв.