Ногоон хэрэм амжилттай эхэллээ

A- A A+
Ногоон хэрэм амжилттай эхэллээ
"Ногоон хэрэм” амжилттай эхэллээ (2005-05-23)

Монголын говь, хээрийн бүсэд “Ногоон хэрэм” байгуулах Засгийн газрын төслийн үйл явцын талаар Байгаль Орчны Яамнаас өгсөн мэдээллийг “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
Энэ ажлын хүрээнд Өвөрхангай, Төв, Булган, Дундговь, Баян-Өлгий аймгийн "Ногоон хэрэм"-ийн үндсэн ба туслах зурваст нийт 315 га талбайд нийт 13000 чацаргана, хайлаас, улиас, бургас 20700, үхрийн нүд 1500 ширхэгийг тарьж суулгаад буй аж. Мөн 26400 м хамгаалалтын хайс барих ажлыг эхлүүлээд байна. Чацарганы 1 бутнаас жилд дунджаар 7,5 кг жимс хурааж авдаг гэсэн тооцоо бий. Энэ жил "Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд 13000 ш чацаргана тарьсныг бүрэн үр шимээ өгнө гэж тооцож үзвэл жилд дунджаар 97 500 тонн жимс хурааж авах тооцоо байна. Чацарганы бут 70 жилийн настай гэж тооцвол ямар их ашиг өгөх нь ойлгомжтой.
Өнөөдөр Төв аймгийн Лүн сум, Булган аймгийн Баяннуур суманд "Ногоон хэрэм" хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болно. Одоогоор Улаанбаатар, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай. Өмнөговь, Ховд аймагт тарьц суулгацын ажил хийгдэж байна.