Н.Энхбаяр: Үр дүн гаргахгүй бол аль ч Засгийн газартай хариуцлага тооцохоос аргагүй (2005.05.24)

A- A A+
Н.Энхбаяр: Үр дүн гаргахгүй бол аль ч Засгийн газартай хариуцлага тооцохоос аргагүй (2005.05.24)

Н.Энхбаяр: Үр дүн гаргахгүй бол аль ч Засгийн газартай хариуцлага тооцохоос аргагүй (2005.05.24)
Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулсан Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.   “Зууны мэдээ” сонинд /¹121/ мэдээлснээс үзвэл тэрбээр “Сонгууль сайн, муу аль ч утгаараа өрсөлдөөнтэй боллоо” гээд цаашдаа УИХ, Засгийн газар, аймаг, орон нутгийн удирдлага, улстөрийн намуудтай хамтран ажиллах болно. Гэхдээ  үр дүн гаргахгүй бол аль ч намын Засгийн газар байсан хариуцлага тооцохоос аргагүй гэж мэдэгдсэн байна.  Н.Энхбаяр “МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөний хувьд намаа хэзээ ч мартахгүй» гээд бүх намын үйл ажиллагааг ажиглаж  зөвийг нь дэмжиж, бурууг хэлж зөвлөж ажиллана гэж хэлжээ. Энэ хоёрыг хэрхэн хослуулж ажиллах нь хувь хүний ёс суртахууны хэрэг хэмээн тэрбээр үзэж байна.

Монгол Улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт гарах вэ, хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах вэ гэсэн Синьхуа агентлагийн сурвалжлагчийн асуултад Н.Энхбаяр хариулахдаа,  «Монгол бол жижиг орон. Бусад орны тусламж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас Монгол Улсын гадаад нэр хүндийг бууруулахгүйн төлөө ажиллана. Монголын гадаад бодлогын үзэл баримтлалыг үргэлжлүүлнэ. БНХАУ, ОХУ-тай бид уламжлалт сайн хөрш, түншийн харилцаатай. Хоёр том хөрштэйгөө   бүх   салбарт хамтран ажиллаж, харилцаагаа хөгжүүлнэ» хэмээн мэдэгдсэн байна.