Н.Энхбаяр 53,46 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов (2005.05.24)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Н.Энхбаяр 53.46 хувь, М.Энхсайхан 19.76 хувь, Б.Эрдэнэбат 11.40 хувь, Б.Жаргалсайхан 13.9 хувийн санал авлаа гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 74,91 хувь нь оролцсон бөгөөд сонгууль хуулийн дагуу амжилттай өндөрлөлөө. Сонгуулийн өдөр сонгогчийн зүгээс иргэний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой ганц нэг тохиолдол гарсныг эс тооцвол элдэв зөрчил будлиангүй сонгууль боллоо гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн дүгнэж байна. Зарим нэг иргэн хуучин паспортоороо санал өгнө гэж зүтгэж, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн зэргээс болж хэл амаа ололцохгүй тохиолдол гарсан гэж тэрбээр ярьсан байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн
- Улсын хэмжээний санал хураалтын дүн
- Нийслэл, аймгийн санал хураалтын дүн
- Сонгогчдын идэвхи
- Нийслэл, аймгийн сонгогчдын ирц, хүчинтэй сонгуулийн хуудас
- Нийслэлийн дүүргийн санал хураалтын дүн