Улсын төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт гарчээ (2005.05.26)
Монгол Улсын ерөнхий аудитор, ноён Л.Жавзмаа өчигдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид 2004 оны улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг гардуулсан байна. Уг тайлангаас үзвэл 2004 оны улсын төсвийн зарлагыг 50 байгууллага нийт 13.5 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн байна. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр эдгээр байгууллагын ерөнхий менежер, төсвийн захиран зарцуулагч нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж ноён Л.Жавзмаа мэдэгдсэн ажээ. Харин 2004 оны төсвийн гүйцэтгэл урьд онуудынхаас сайжирч, ялангуяа төсвийн тэнцэл дээшилсэн. Төсвийн орлого 2004 онд 19 аж ахуйн нэгж 2,8 тэрбум төгрөгөөр тасалсан дүн гарсан байна.
Гадаадын зээл тусламж сэрэмжлүүлэх хэмжээнд хүрсэн байна гэж ноён Л.Жавзмаа онцлон тэмдэглэсэн ажээ. Санхүүгийн бүртгэлийг сайжруулах, нэгдсэн мэдээллийг хуульд заасан хугацаанд нь дүгнэж байх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна гэж тэрбээр мэдэгджээ.
2004 оны улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хуулийн дагуу аудитын дүгнэлтийн хамт Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх юм байна.