МАХН талархал илэрхийлэв (2005.05.26)

A- A A+
МАХН талархал илэрхийлэв (2005.05.26)

МАХН талархал илэрхийлэв (2005.05.26)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болсонтой холбогдуулан МАХН-ын Удирдах зөвлөлөөс сонгогч олон түмэнд хандан талархал дэвшүүлсэн байна.  Сонгуульд нийт сонгогчдын 74,9 хувь нь саналаа өгсөн нь сонгогчдын улстөрийн идэвх сайн байгааг харууллаа. Нийт сонгогчдын 53,46 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын төлөө саналаа өгсөн нь МАХН-ын бодлого шийдвэр, манай нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Монголын иргэд, сонгогчид дэмжиж байгаагийн тод илэрхийлэл юм хэмээн тус намын Удирдах зөвлөл дүгнэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дөрөв дэх удаагийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжсэн нийт сонгогчдодоо намынхаа 150 мянган гишүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэжээ. Мөн бусад улстөрийн намаас нэр дэвшигчид Н.Энхбаярын сонгогч олон түмнээс авсан итгэлийг баталгаажуулан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, төрт ёсоо дээдлэн улстөрийн соёлтой хандсан явдалд талархал илэрхийлсэн байна.