Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс хойш 14 хоногт нөхөн сонгууль зарлана (2005.05.26)

A- A A+
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс хойш 14 хоногт нөхөн сонгууль зарлана (2005.05.26)

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс хойш 14 хоногт нөхөн сонгууль зарлана (2005.05.26)

Сонгуулийн ернхөий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг нэгтгэн УИХ-ын чуулганд санал хураалт болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу ирэх сарын 21-нээс өмнө өргөн барьснаар  Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хуулийг УИХ батлах юм. УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн гуравт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаас шийдвэр гаргаж УИХ-ын гишүүнээс чөлөөлнө.

Эндээс үзвэл МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөс эхэлж УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах хуулийн эрх нээгдэх ажээ. УИХ-ын гишүүнийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгууль зарлах бөгөөд энэ хугацаанаас хойш 45 хоногийн дотор нөхөн сонгуулийг явуулах хуулийн заалт бий. УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх намууд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, УИХ-аас нөхөн сонгууль зарласнаас хойш арав хоногийн дараа нэр дэвшүүлэх ажиллагааг эхэлж сонгуулийг 15 хоногт багтаан явуулна.