Сангийн сайд Н.Алтанхуяг: Нөхөх эх үүсвэрээ шийдэж байж НӨАТ-ын хувийг тогтооно (2005.05.27)

A- A A+
Сангийн сайд Н.Алтанхуяг: Нөхөх эх үүсвэрээ шийдэж байж НӨАТ-ын хувийг тогтооно (2005.05.27)

Сангийн сайд Н.Алтанхуяг: Нөхөх эх үүсвэрээ шийдэж байж НӨАТ-ын хувийг тогтооно (2005.05.27)

УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд одоо УИХ болон Засгийн газрын ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. Татварын хуулийг хэрхэн өөрчлөх гэж буй талаар Сангийн сайд Н.Алтанхуяг «Өнөөдөр» сонинд /¹125 ярилцлага өгчээ.  Татварын хуулийг өөрчлөхдөө Сангийн яамны баримталж буй  гол бодлого нь бизнесийн орчныг сайжруулах, хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх явдал гэж сайд Н.Алтанхуяг мэдэгджээ. Энэ бодлого хэрэгжвэл зарим татварын хувийг багасгах, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өөрчлөх ажлыг хийх бөгөөд энэ чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна гэж тэрбээр үзэж байна.

Ажлын хэсгийн хувьд одоогоор хамгийн их яригдаж буй сэдэв бол нэмэгдсэн өртгийн албан татвар  аж.   НӨАТ одоогийн байдлаар 15 хувьтай байгаа нь нэлээд өндөр хэмжээ юм гэж Сангийн сайд хэлээд  12-13 хувь хүртэл бууруулах ямар боломж байгааг судалж байна гэжээ. Зөвхөн НӨАТ-ыг 15 хувь байсныг 13 хувь болгож бууруулахад л 20 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого багасах тооцоо гарчээ. Үүнийг нөхөх эх үүсвэрээ шийдэж байж хувиа тогтооно гэж Сангийн сайд мэдэгджээ. үүнийг бууруулах чиглэлд судалгаа хийж байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 100 саяас дээш, доош гэсэн зааг байгааг өөрчлөх эсэх талаар Н.Алтанхуяг ярихдаа, бид үүнийг 500 сая болгох талаар ярьж байгаа ч яг эцэслэн тогтоогүй байна гэжээ. Ингэж өөрчилж чадвал компаниудад тав дахин томрох боломж олдоно. Хууль тогтоомж энэ хэвээрээ байгаад байвал аж ахуйн нэгжүүд жижигрээд байна гэж тэрбээр хэлжээ. Хүн амын орлогын албан татварын талаар тэрбээр ярихдаа гол нь тухайн хүний гар дээр очдог мөнгийг л ихэсгэхэд анхаарна гэж өгүүлжээ.

Гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлдэг татварын хөнгөлөлтийн тухайд бол хөрөнгө оруулагчдийг гадаад, дотоод гэж ялгалгүйгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг адил хэмжээнд байлгах бодлого баримтална гэж Н.Алтанхуяг хэлсэн байна. Харин үндэсний үйлдвэрлэлийг дэмжих татварын бодлогын таухайд нэлээд болгоомжилж байгаагаа Сангийн сайд мэдэгдээд  хэрэглэгчдэд үнэлэгдсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үүнтэй ижил нэр төрлийн зарим бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг тодорхой хугацаанд нэмэх бодлого барина гэжээ. Гэхдээ хэрэглэгчдийн ч, аж ахуй эрхлэгчдийн ч эрх ашгийг тэгш хангасан бодлого барина гэж тэр үзэж буй аж.

Тэрчлэн төсвийн орлого их хэмжээгээр буурах учраас төсөвт байгууллагууд  зарлагаа багасгах,  эхний ээлжинд тэдгээрийн холбоо болон дулааны зардалыг багасгахад ихээхэн анхаарч байгаа аж. Өнөөдрийн байдлаар төсвийн холбооны зардалд таван тэрбум төгрөг зарцуулдаг байна.