Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдэл (төсөл)
Улсын төсвийн 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, 2007-2008 оны төсвийн төсөөллийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аар удахгүй хэлэлцэн батлах юм. Монгол Улсын Сангийн яамны тооцоолж байгаагаар 2006 оны төсвийг зохиоход баримтлах макро эдийн засгийн хүрээний үзүүлэлтүүдийн хязгаар дараахь байдалтай байх аж. Тухайлбал:
ДНБ-ий бодит өсөлтийн доод хэмжээ 7,6 хувь,
Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлтийн дээд хэмжээ 5,0 хувь,
Төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх доод хэмжээ 36,1 хувь,
Төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40,0 хувь,
Төсвийн урсгал тэнцлийн ДНБ-д эзлэх доод хэмжээ 7,9 хувь,
Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх дээд хэмжээ – 4,0 хувь,
Хөрөнгө оруулалтын зардлын ДНБ-д эзлэх дээд хэмжээ 5,6 хувь,
Төсөвт байгууллагад ажиллагчдын цалингийн нийт сангийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 6,8 хувь байхаар уг төсөлд тусгасан байна. 2006 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийн дэлгэрэнгүй танилцуулгыг Та бүхэнд энд дарж үзнэ үү. Мөн энэ талаарх өөрийн санал бодлоо манай порталд илэрхийлж болно.