Мянганы сорилтын корпорацид өргөн барих төслүүдийг эцэслэв (2005.06.08)
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр, Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар экспортыг дэмжих, хүний нөөцийг сайжруулах, боловсрол, мэдээллийн технологи, бүх нийтийн англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зэрэг үндсэн чиглэлээр боловсруулсан төслүүдийг эцэслэн баталж, Вашингтон дахь Мянганы сорилтын Корпорацид илгээхээр тогтсон байна. Тэрчлэн Үндэсний зөвлөлийн төсөл, хөтөлбөр боловсруулсан үйл ажиллагааны талаарх дүгнэлт, Мянганы сорилтын Корпорацийн даргаас ирүүлсэн захидлын хариу захидал зэрэг багц бичиг баримтыг мөн хэлэлцэн баталжээ.
Эдгээр төслийг Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн www.mca.mn веб сайтад тавьж олон нийтэд танилцуулахын зэрэгцээ төслүүдийн талаар Корпорациас хариу ирсний дараа Монголын үндэсний радио, телевизээр хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж үзсэн байна.