Төсвийн зардлыг хэтрүүлэн зарцуулжээ (2005.06.09)
УИХ-ын зарим байнгын хороодын захиалгаар Үндэсний Аудитын газраас Гадаад хэргийн яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын 2004 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байна. Энхүү тайланг Ерөнхий аудитор Л.Жавзмаа өчигдөр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд гардуулжээ. УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагын 2004 оны санхүүгийн үйл ажиллагаа, төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийхэд орлогын даалгаврыг сайн биелүүлсэн боловч төлөвлөсөн зардлыг 157.5 сая төгрөг буюу 40.3 хувиар хэтрүүлэн зарцуулсан байна. Энэхүү дутагдал Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын үйл ажиллагаанд ч мөн илэрчээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар төсвөө хэтрүүлэн зарцуулснаас гадна төсвийн орлогоо тасалдуулсан байна.